Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Цэвэр усны шугамыг шинэчилнэ

2015-06-09 13:20:30
Error loading player: No playable sources found

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, магистралийн Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан. Олон жилийн насжилттай 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөн шинэчилснээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим, МҮОНРТ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, 40,50 мянгатын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах юм.

Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 2015 оны зургаадугаар сарын 06 ны өдрөөс эхлэн 2015 оны наймдугаар сарын 16 өдөр хүртэл 3 үе шаттайгаар хэсэгчилж хаах, нийтийн тээвэр болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг зохион байгуулах, барилга угсралтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, тухайн орчмын хэрэглэгчдийн халуун, хүйтэн усыг тодорхой хугацаагаар хязгаарлах, авто замыг тодорхой байршлуудад шинээр хучих, тохижилт, нөхөн сэргээлтийн ажлуудыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэжээ.

Харин дулааны шугамтай хамт нэвтрэх сувагт ф400 мм-ын голчтой 1700м цэвэр усны шугам хамт суурилагдсан байдаг тул хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор дулааны шугамыг солих үед 28 жил ашиглагдсан цэвэр усны шугамыг ф500 мм болгож өргөтгөж шинэчлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийнэ. Ингэснээр төсөл цогц хэлбэрээр хэрэгжих бөгөөд дахин цэвэр усны шугам солих гэж Энхтайваны өргөн чөлөөг хааж,  замын хөдөлгөөний хязгаарлах, нэвтрэх сувгийг эвдэх, шинээр хийсэн шугамаа хөндөх зэрэг асуудал гарахгүй юм.


Цэвэр усны шугамыг шинэчилнэ  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй