
Дэлхийн оюутны "Универсиад" XXVIII наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Монголын оюутны спортын холбооноос "Универсиад"-ыг 13 төрлөөр дөрвөн сарын турш дотооддоо зохион байгуулж, дүнгээ гаргасан.
ШУТИС-ийн баг тэргүүлж, ҮБТДС, МУБИС-ийн багууд удаалсан юм. Дэлхийн оюутны спортын наадам БНСУ-ын Гванжу хотод энэ оны долоодугаар сарын 3-14-нд болно. Манай улсаас спортын 12 төрөлд 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.
Энэ удаад бокс, чөлөөт бөх гэсэн спортын төрлүүд дэлхийн оюутны "Универсиад" наадамд багтаагүй. Дэлхийн оюутны спортын наадам спортын 18 төрлөөр явагдаж, тамирчид 272 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
"Универсиад" наадамд Монголын баг 12 төрөлд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.