
Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт 8 хүн өрсөлдснөөс,
- Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь,
- Бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь ,
- Бие даан нэр дэвшигч Д.Батбаатар 16,7 хувь,
- Бие даан нэр дэвшигч Д.Цогоо 9,9 хувь,
- Бие даан нэр дэвшигч Н.Мандуул 5,2 хувь,
- Бие даан нэр дэвшигч Б:Ганболд 4,4 хувь,
- Бие даан нэр дэвшигч Г.Болдбаатар 2,9 хувь,
- 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ.
Нэр дэвшигчдийн авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар боллоо.
Налайхын Захирагчийн сонгуульд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.