
Нийслэлийн ИТХ - ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүй долоон худаг дахь гүний худаг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах номын худалдааны түр барилга, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Сэргээн засах клиникийн барилга, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны хуучин барилга, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны цагдаагийн хэсгийн хуучин барилга, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” барилга, Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмнэлэг нийт 1 тэрбум 32 сая төгрөгийн үнэ бүхий барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Харин шинээр хорооны цогцолбор барилга барихтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.
“Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталлаа | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.