
Нийслэлийн ИТХ - ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Хөгжлийн банкны хөрөнгөөр Энхтайваны өргөн чөлөөний авто замын доогуурх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг ф600/500 голчтой болгон өргөтгөх ажил хийж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор тус шугамтай нэг нэвтрэх сувагт байрлах Нарантуул зочид буудлын урдаас Төв шуудангийн урд тал хүртэлх цэвэр усны 1,45 километр, ф500 мм –ийн голчтой нөөц шугамын зураг төсөв, барилга угсралтын ажилд шаардагдах 832 сая 600 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлж, төсвийн тодотгол тусгуулан батлуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа.
Цэвэр усны шугамын санхүүжилтийг нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд тусгана | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.