
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, шагналд тодорхойлох тухай, нийслэлийн ИТХ–ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, тээвэр, худалдаа үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 150 гаруй албан хаагчийг төрийн одон медалиар шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.
Мөн Эрүүл мэнд, спортын яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Шанжийн Доржжадамбын нэрэмжит болголоо.
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар хуралдааныг зургаадугаар сарын 25 – ны өдөр буюу Пүрэв гарагт хуралдуулж, нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 1970 га, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 2116,0 га /, НИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тотоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” – д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр шийвдэрлэлээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.