Шууд Chart

Тусгай олимпийн наадамд манай улс анх удаа оролцоно

2015-06-17 10:17:04

Оюуны бэрхшээлтэй иргэдийн олимп буюу тусгай олимпийн наадам хоёр жил тутамд нэг удаа болдог. Энэ жилийн тусгай олимпийн наадам долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо болно. Энэ жилийн тусгай олимпийн наадамд дэлхийн 177 орны 7000 тамирчин  оролцож, спортын 25 төрөлд өрсөлдөнө. Тэмцээн АНУ-ын Лос Анжелес хотын 27 спортын цогцолборт явагдана. 

Тус наадамд манай улсаас анх удаа баг тамирчид оролцох бөгөөд спортын 4 төрөлд ур чадвараа сорих юм. Тусгай олимпийн наадамд оролцох 14 тамирчныг өнгөрсөн жил болсон Монголын тусгай олимпийн анхдугаар наадмаас сонгон шалгаруулсан. Улмаар бүтэн жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийлгэсэн байна. Энэ талаар Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал П.Болормаагаас тодрууллаа. 


Тусгай олимпийн наадамд манай улс анх удаа оролцоно  
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй