Шууд Chart

Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээнэ

2015-06-19 11:14:38

Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм.

Зам засвар, шугам хоолой солих ажлыг  төлөвлөгөөний дагуу 2015 оны зургаадугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ.

Эхний үе шатны ажил буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг зургаадугаар сарын 07-ны өдрөөс хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэж байна. Эхний хэсгийн ажлыг зургаадугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж хийж байгаа тул хугацаанаас нь өмнө буюу 21-ний өдөр дуусгана гэж холбогдох албаныхан мэдээллээ. Тус ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзварыг зургаадугаар сарын 19-ний 20 цагаас зургадугаар сарын 21-ний 06:00  цаг хүртэл хаах юм. Тиймээс зургаадугаар сарын 21-ний 06:00 цагаас Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх уулзварын замын хөдөлгөөнийг нээж, 2 дугаар үе шатны ажил буюу Цэцэг төвийн уулзвараас УИД хүртэлх уулзварыг зургаадугаар сарын 21-ний 06:00 цагаас долоодугаар сарын 05 хүртэл хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийнэ.

Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилготой уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм.


Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээнэ  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй