
Нийслэлийн Засаг дарга “Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” А/535 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссыг байгуулав. Комиссын даргаар нийслэлийн Архивын газрын дарга ажиллах юм. Мөн Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын дүрмийг баталлаа.
Нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс нь архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийг тогтоох, төрийн архивын сан хөмрөгт байнга хадгалах түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтыг сонгох ажилд хяналт тавих, байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт, баримтын данс бүртгэл, устгах хэргийн акт, архивын ажлын арга зүйн холбогдолтой баримт бичгийг хэлэлцэж батлах, дүүргийн болон байгууллагын Баримт бичиг нягтлан шалгах комисст мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм.
Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталлаа | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.