Шууд Chart

Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно

2015-06-24 10:18:47

Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар хуралдаан маргааш буюу пүрэв гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.  Үүнд:
  • Нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 1970 га, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 2116,0 га /
  • НИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тотоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” – д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй