
“Инвест Монголия-2013” хөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал Чингис цогцолборт болж байна. Тус хурлаар
· “Оюу Толгой” болон “Рио Тинто” хоорондын санхүүгийн төслийн үйл явц
· Нүүрсний салбар алдагдалтай байгаа энэ үед Тавантолгой компанийн нүүрс олборлолтын тухай
· Хөрөнгө оруулалтын хууль болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг хэлэлцэх, энэхүү хууль тогтоомж нь хөрөнгө оруудлагчдад хэр өгөөжтэй эсэх
· Монголын банкны систем болон засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн авч чадах эсэх
· Эдийн засгийн өсөлт болон гадаад хөрөнгө оруулалтын бууралт, төгрөгийн ханшийн сулралын чиг хандлагыг яавал зогсоох
· Ерөнхий сайдын Япон дахь айлчлал ямар утга санаа агуулж байгаа талаар томоохон дэд бүтцийн төслийн үйл явц, ирээдүйн төлөвлөгөө
· 8%-ийн зээлийн ачаар өсөж буй үл хөдлөх хөрөнгийн үнэ хэр удаан үргэлжлэх эсэх
· Татварын тухай багц хуулийн төсөл, түүний утга агуулга
· Экологид ээлтэй Ногоон Монгол, цахим засаглал зэрэг удаан хүгацааны бодлогын тухай хэлэлцэх юм байна.
“Инвест Монголия-2013” хөрөнгө оруулагчдын хурал болж байна | ||
Үзсэн: 1283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.