Шууд Chart

Нийслэлд "Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж"-ийг нутагшуулна

2015-06-29 13:34:03

Нийслэлийн Засаг дарга “Шинэ технологи нутагшуулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/544 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар "Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж" болон хийн түлш ашиглан барилга объектыг халаах технологийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судлах , байршлыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийг холбож, нутагшуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх 1, 5, 10, 15, 20 айлын төвлөрсөн бус шийдэлтэй 50-100 м3/хоног хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламжийг судалж,  нутагшуулахад шаардлагатай  арга хэмжээг  шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт, "Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж"-ийн Европын стандартыг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн баталгаажуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбатад даалгав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журмын шаардлагыг хангасан төслүүдийг 2016 оны төсвийн төсөлд оруулж өргөн барихыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо.


Нийслэлд "Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж"-ийг нутагшуулна  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй