Шууд Chart

В.Мөнх-Эрдэнэ: С.Зориг агсны гэр бүлийнхэн хандаагүй тохиолдолд бид дур мэдэн мөрдөх боломж байхгүй

2013-09-03 08:55:12

“Монголын ирээдүй  12-15 жилийн дотор, ялангуяа сэтгүүлзүйн салбарын төгс ардчилал хөгжих шатандаа дэвшинэ...”

Монголчууд бид нэг үе Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг шимтэн үздэг байсан бол манай уран бүтээлчид энэ нэвтрүүлгийг эх орондоо хийдэг болоод таван ч цувралыг ардаа орхиж, хэдийн “Зөн билгийн тулаан-6”-ын зураг авалт эхэлчихсэн байна. Саяхан тус нэвтрүүлгийн үе үеийн шилдэг оролцогчдын оролцсон “Зөн билгийн мөрдлөг” нэвтрүүлгийг хийж дуусаад байга аж. Уг нэвтрүүлгийн хүчтэй оролцогч “Зөн билгийн тулаан-5”-ын ялагч, залуухан зөн билэгч В.Мөнх-Эрдэнэтэй нэвтрүүлгийн зураг авалтын дараа уулзаж ярилцсан юм. Тэрээр биднийг “Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн үеэр нас барсан хүүгийн сүнсийг ээжтэй нь уулзуулан бишрүүлж байсныг та санаж байгаа байх.

-Таны оролцсон “Зөн билгийн мөрдлөг” нэвтрүүлэг нийгэмд нэлээд шуугиан тарина гэж яригдаад байна?
-Ерөнхийдөө нэвтрүүлэг дуусчихсан байгаа. Зураг авалт нь нэлээд өргөн далайцтай болж өнгөрсөн. Яагаад гэхээр Сэлэнгэ, Дорнод, Хэнтий гэх мэтчилэн монголын хязгаар нутгуудаар явж, байгалийн гамшгуудтай багагүй тааралдаж байлаа. Хамгийн гол нь их том хэрэг болсон хэргийн газарт очиж, ар гэрийнхэнтэй нь уулзах гэх мэтээр өргөн хэмжээнд болсон. Тулаан гэдгийг бодвол мөрдлөг гэдэг утгаараа их ачаалалтай, шөнө өдөргүй нойр, хоолгүй явах тохиолдол гарч байсан. Ямар ч байсан үр дүн гарсан гэдэгт баяртай байгаа. Одоо нэвтрүүлэг дуусчихсан.

-Мөрдлөг гэдэг утгаараа хүнд хэргүүд дээр ажилласан байх. Жишээлбэл манайд гарсан  учир битүүлэг хэргүүдээс С. Зориг агсны хэрэг орсон уу?-Улс төрийн хэрэг гэдэг утгаараа миний зүгээс өөрөө дур мэдэн үзэх боломжгүй.  Мэдээж гэр бүлийнх нь хүмүүс санал тавиад манай “Зөн билгийн академи”-ийн удирдлагуудтай холбоо тогтоож, ярилцаж байж албан ёсны байдалтай болно. Тэгэхээр тэр хүний талаас одоохондоо санал тавиагүй байна. Түүнээс бид өөрсдөө үүнийг мөрдөх боломж байхгүй. 

-Ямар хэргүүд дээр ажиллав. Сонирхуулбал?
-Сэлэнгийн Хөтөлд модноос дүүжлүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон байдаг. Тэнд нь машины хээ ч үлдсэн гэх юмуу, ямар нэг асуудалтай хэрэг байсан л даа. Ерөнхийдөө Сэлэнгийн цагдаагаас мөрдөөд дорвитой үр дүнд хүрдэггүй. Улсын мөрдөн байцаах руу шилжүүлье гэхээр Сэлэнгээс шилжүүлдэггүй. Хоёр, гурван жил болчихсон гээд хэргийг нь хаачихсан хэрэг байсан юм. Мөн дээрээс нь Алтны уурхайн карьер дээр зүв зүгээр байсан хүн мотоцикльтойгоо очоод хоёр, гурван жил алга болчихсон хэрэг байсан. Ерөнхийдөө хүн амины л хэрэг дээр ажилласан.

-Хэрэг дээр ажиллана гэхээр хэрэгтнийг л олно гэсэн үг үү. Ямар хэргүүдийг илрүүлсэн бол?
-Зуун хувь гэх нь юу юм. Гэхдээ ямар ч байсан үр дүн гарсан. Жишээ нь түрүүнд ярьсан Сэлэнгийн хэргийг дахин мөрдөхөөр болсон. Прокурорынх нь газрын дэд дарга нь авч үзээд хавтаст хэргийг нь нээгээд, Улаанбаатар хот руу шилжүүлээд ажиллахаар болсон. Бүр саяхан над дээр гэр бүлийнхэн нь ирж уулзсан.  Ерөнхийдөө хүмүүсийн төлөвлөж, бодож байсан юмыг манай “Зөн билгийн академи”-ийн үе үеийн шилдэг оролцогчид хэлээд өгсөн байх гэж бодож байна.  Цаад хүмүүсийн хүсч байсан зүйлийг ч хэлсэн. Бидний хэлсэн зүйлүүд оносон алдсныг нь сайн мэдэхгүй байна л даа. Тухайн үедээ биш дараа нь мэдэгдэх байх. Одоо зураг авалт дуусаад сар ч болоогүй байна.

-“Зөн билгийн мөрдлөг” нэвтрүүлэгт ялагч гэж байх уу, аль эсвэл зүгээр л буяны үйлс үү?
-Нэг ёсны буяны үйлс юм. Тийм учраас нэг их байр эзлүүлнэ гэсэн юм байхгүй. Бидний хооронд өрсөлдөөн байхгүй. Нийцдэг хүмүүстэйгээ хамт үзэх тохиолдол ч гарч байсан. “Зөн билгийн тулаан 3”-ын ялагч н.Доржханд, шилдэг оролцогч н. Мягмаржулаан, н.Өүлэн удган бид хэд явсан. Дөрвөн л хүн байсан даа. “Зөн билгийн тулаан”-ны цуврал нь 5 байсан. Тэгээд “Зөн билгийн тулаан”-ы нэгээс хүн ороогүй, хоёроос хойшхи бүх шатнаас нэг нэг төлөөлөл орсон.

-Өөрийн тань хувьд “Зөн билгийн мөрдлөг”-т оролцоход “Зөн билгийн тулаан”-аас ямар санагдсан бэ. Энэ нэвтрүүлэгт сүнстэй харьцах асуудал бишгүй л байсан байх?
-Нэг хоёр л байсан. Хэнтийн нутгаар явж байхад зам нь их салаалдаг юм байна лээ. Тэгээд шөнө төөрөх тохиолдол их гарсан. Тэнд ч бас зөн билгээ ашиглаж л явлаа. Ер нь жаахан ачааллын дунд байсан. Сэлэнгэ рүү явсан хэрэг дээр сүнс нь яг миний дэргэд ирээд яриад, би бүр хүн гэдэг сэдлээрээ маш их эмзэглэж нулимс унагасан. Тэр мөчийг тэмцээний бичлэгт оруулаагүй. Бүр зүрх сэтгэлээсээ уйлж байсан. Тэр үед их сэмэрч явсан. Ер нь бөөгийн үйл гэдэг нэрийн цаана сэтгэлийн их тэвчээр байдгийг их ойлгож авч байна. Алтны уурхайд очиж хүн хайхад Монгол нутаг минь элэг эмтэрмээр болсныг анзаарсан. Тэр газар бөөлж байхдаа хүртэл сэтгэл санаа зовниж, шимширч  байлаа. Хурдны морь уралдах гэж төрсөн гэдэг шиг бөө хүн цаанаасаа түүний дайны ачааллыг даах чадвартай байх ёстой болохоор би гайгүй байсан гэж хэлнэ. Хэцүү юм гэвэл тэр л байсан.

-Хамгийн өрөвдөлтэй ямар хэрэг байв?
-Сэлэнгэд очсон хэрэг байсан. Яагаад гэхээр талийгаачийн төрсөн ах, ээж хоёр нь байсан. Энэ хэргийг мөрдлөгөөс аль гурван сарын өмнө би өөрөө үзэж байсан.  Тэгээд энэ нэвтрүүлэгт тэр хэрэг орж байгаад би их баярласан. Яагаад гэхээр гэрийнхэн нь В.Мөнх-Эрдэнэ зайрангаар өмнө нь үзүүлж байсан. Энэ хэргийг үзүүлээд сэтгэл их хангалуун байсан гэсэн. Энэ хэргийг өмнө нь үзэж байсан болохоор надад их ойр байсан. Хамгийн гол нь би ч мөн ахтай, ээжтэй гэдгээрээ маш хэцүү нь тэр л байсан. Сэтгэл үнэхээр шимширч байсан. Тэр дугаарыг үзсэн хүмүүс байвал мэдэж байгаа байх.

-Хэргийн газар дээр ажиллаж байхад өөрт чинь тэр хэргийн мэдээлэл яаж ирдэг вэ?
-Бөө болгон янз янз л даа. Нэг ёсны ур чадвар. Миний хувьд нэг юм нөмрөөд  авдаг. Мэдээж ухаанаа төвлөрүүлж онгодтойгоо харьцана. Надад яг нүдэнд харагддаг. Дэргэд ирээд өөрийнхөө үгээр шивнэдэг. Тэр хүн яаж нас барсан яг тэр үед ямар үйл явдал байсан гэдгийг би сэтгэлээрээ мэдэрдэг. Ер нь хүнийн урьд болон хойдохыг хэлнэ гэдэг миний хувьд энгийн мэдрэмжээр мэдрэгддэг. Маш  тод. Жишээ нь өөрийн чинь хувьд уйлмаар байгаа юм шиг санагддаг. Энэ хүн яг л уйлах гээд байна даа гээд. Тэрийг нь бүр нарийн болгоод онгод тэнгэрээрээ лавшруулаад үзэхээр олон юм гараад ирдэг. Бүр нарийн үзэхэд нүдэнд тусна. Энэ мэтээр онгод оруулбал гайгүй. Оруулахгүй үзэхэд сэтгэлдээ их хүлээж авдаг.

-Сэдвээ жаахан өөрчилье. Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” аян өрнүүлээд байгаа. Таны хувьд үүнийг хэрхэн хүлээж авч байна. Хадгийг шатаах нь зөв үү?
-Миний хувьд Монгол хүн хадаг яндарыг эдийн дээд гэдэг утгаар нь хүндэтгэлийн үед хэрэглэж ирсэн. Хүн болгоны л ухамсарын асуудал. Тэгэхээр би наанатай цаанатай л хандаж байсан. Бүгдийг нь аваад хувхай хоосон болгох нь хаашаа юм. Яг цэгцлээд ямар байх хэмжээгээр нь байлгах хэрэгтэй гэж бодож байна. Өлгөх ёсоор нь өлгөснийг нь үлдээгээд, бусдыг нь устгасан нь зөв байсан юм болов уу гэж бодоод байгаа юм. Одоо ингээд авлаа гэхэд ирэх жил төдий дайны л юм болчихно. Тэрийг шатаахын оронд нийгэмд, хүмүүсийн ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Ийм үйлдлээрээ болохгүй байна шүү гэдэг юмыг хэлсэн байх л даа. Хадгийг шатаахдаа шар тос арцтай хийж байгаад шатаадаг. Чухам яаж шатаасан юм бол.

-Нэг үеээ бодвол монголчууд бөөг шүтэж эхэлж байна?
-Ингээд харахад хүмүүс одоо ямар хүн дээр очихоо өөрсдөө мэддэг болчихсон. Өнөөдөр хүмүүс юмны зөв бурууг мэддэг болчихож. Зөв буруу ярьж байгааг цэгнэдэг болчихсон байна. Тийм ч учраас бөө нар цэгцэрч байна. Ард түмэн өөрсдөө цэгцлээд байна. Зөв хүмүүс нь морь жил дээрээ шигшигдэн гарч ирээд, хонь жил дээр олон бөө гарч ирэхгүй байх. 

“Тангараг өргөсөн эмч хүн гэдэг шиг, би тэнгэрт тангараг өргөсөн хүн...”

-Таныг шүтэж, уулзаж чадахгүй байгаа хүмүүст хандаад хэлэх үг байдаг байх?
-Би тангараг өргөсөн эмч хүн гэдэг шиг, тэнгэрт тангараг өргөсөн хүн. Би мундаг сайн гэдэг хийрхэл надад зохидоггүй. Хөх Мөнх тэнгэрийн дор хэц бариад дэлдэж байгаа зөв ухамсартай монгол хүн болгонтой адил хүн. Би онгодыг үнэ цэнээр цэгнэдэггүй. Ийм л болохоор монгол бөө үнэ цэнэтэй. Наян жил, найман сар, найман хоног бөөлсөн ч хамаагүй. Наян жил бөөлсөн хүний чадаагүй зүйлийг найман хоног бөөлсөн хүн хэлэх ч үе байдаг. Надад ч хэлж чадахгүй үе байна. Бас хүний хэлж чадаагүй зүйлийг хэлэх ч үе байна. Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд өнөөдөр би олон түмэндээ тусалж байгаадаа баярладаг. Надад долоон хоногт үсээ ч угаах завгүй байх үе байдаг. Хүмүүсийн сайн сайхан аж байдлын төлөө, зовлон бэрхшээлийг хуваалцахын төлөө зүтгэж байгаа. Манай “Зөн билгийн академи” гэж байдаг. Хүмүүс сайн муутай л ярьдаг. Гэхдээ би бас гэрээрээ хувиараа үздэг. Ер нь гэрээр ч, академиар ч үзүүлж болно. Хүмүүс “Зөн билгийн академи” дээр очиход 25 мянган төгрөг авдаг гэдэг. Гэрээр ирж үзүүлж байгаа тохиолдолд би тэд эд гэж хэлдэггүй. Сэтгэлээрээ үздэг. “Зөн билгийн тулаан”-д түрүүлээд жил боллоо. Бөөлөөд зургаан жил болж байна. Хүний төлөө явж байгаа учраас надад ийм тийм гэж ханш тогтоох шаардлага байхгүй ээ. Өнөөдөр “Зөн билгийн тулаан 6” явж байна. Түүнээс мөн л сайхан хүн гарч ирээд үзээд явахад би баярлана. Би энд хүмүүсийн мэдэхгүй нэг юмыг ярья. Баттай эх сурвалж гэдгийг нь саяхан л мэдсэн. Монголын “Зөн билгийн тулаан”-д орсон хүн жаахан үнэ цэнэгүй байдаг. Монголчууд Оросын “Зөн билгийн тулаан”-ыг илүүд үзээд байдаг. Олны танил нэг хүн надад ярьсан. Боловсрол телевизийн захирал Орос руу очоод монголд яг ийм мундаг хүмүүсийг гаргая гээд санал тавихдаа мэдсэн гэсэн. Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг жүжиг тавьдаг гэнэ. Урьдчилсан байдлаар цаасан дээр гол гэсэн үгнүүдийг өгчихдөг. Тэгээд байр байдал дээр нь очиход метрийг нь тоймлоод өгдөг. Бараг түрүүлэх хүн нь эхлэхдээ мэдэгддэг гэсэн. Гэтэл манайх яадаг гэхээр биднийг бүгдийг нь нэг өрөөнд хориод, нэг нэгээр нь гаргаж бичлэгээ авчихаад шууд яв гэдэг. Тэгэхээр монголын “Зөн билгийн тулаан” үнэн гэдэг нь гоё. Хүмүүс үүнийг мэдээсэй гэж бодож би хэлж байна.

-Өөрөө ирээдүйг зөгнөдөг үү. Жишээбэл, Монгол яг одоогоор эдийн засгийн хямралтай байна. Энэ хэдий хугацаанд үргэлжлэх бол?
-Миний зүгээс баталгаатай хэдэн зүйлийг хэлмээр байна. Монгол улс цаг хугацаа өнгөрөх тусам залуужих болно. Энэ байдал бол түр зуурынх. Нэг хүний үзлээр хөгжихгүй. Алс хэтдээ Азидаа гайгүй оронд тооцогдож харагддаг шүү. Гэхдээ тэрийг би нэлээд өндөр настай болсон үедээ харах байх.

-Нууц биш бол саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн ялах нь харагдаж байсан уу?
-Миний Facebook рүү ордог хүмүүс мэдсэн байх. Жаахан зөрсөн байна лээ. Сая ерөнхийлөгч 50-иас жаахан илүү хувиар гарлаа. Би 60-аас дээш хувиар гарна гэсэн байсан юм. Маш итгэлтэй байсан. Би өнөөгийн Ерөнхийлөгчийг ялна гэж хэлсэн л дээ.

-Намбарын Энхбаярыг суллагдана гэж мэдэж байв уу?
-Ерөнхийдөө Н.Энхбаяр гэдэг хүнийг мэдэрч үзээгүй. Ямар ч байсан нас барахгүй гэж харж байсан.

-Ер нь зөн билэгчийн хувьд улс орны ирээдүйг харна биз?
-Харалгүй яахав. Би чинь өөрөө Түүх нийгмийн багш мэргэжлээр энэ жил төгсөх гэж байна. Ямар ч байсан Монголын ирээдүй  12-15 жилийн дотор ялангуяа танай Сэтгүүлзүйн салбарт төгс ардчиллах шатандаа дэвшинэ. Монголын ард түмэн залуу сэтгэлгээнд илүү дэвшинэ. Залуу сэтгэлгээ л монголын ирээдүйг шийднэ дээ. Өнөөдөр улс төрчдөөс харахад залуу хүмүүс л толгой цохиж байна.

-Ярилцлагын төгсгөлийг өөрт чинь үлдээе?
-Намайг олон хүн сураглаад явдаг. Надтай уулзах гээд чадаагүй хүмүүсээс хамгийн их уучлал гуймаар байна. Хүмүүст хандаж хэлэхэд би хэзээ ч залхуураагүй. Би хүний төлөө гэсэн сэтгэлээ гээгээгүй. Эцсийнхээ мөчийг хүртэл хүний сайн сайхны төлөө байна. Намайг гэсэн ард түмэндээ баярлалаа. Мөнх Хөх тэнгэрийн дор ийм сайхан ард түмний дунд шороогоор тоглож, эгэл бор амьдралаар өссөн хүүхэд. Би бусдын адил хүн. Миний нэг илүү юм би хүний ирээдүйг хардаг. Зам мөрийг нь засч явах ёстой. Та бидэнд уулзах цаг үе зөндөө гарна. Бүгдийнх нь заяа өөдөө байх болтугай.

Ярилцсан: Б.Саруул /MNB.MN/ Хуулбарлахыг хориглоно.

 

Нийтэлсэн: Web admin

В.Мөнх-Эрдэнэ: С.Зориг агсны гэр бүлийнхэн хандаагүй тохиолдолд бид дур мэдэн мөрдөх боломж байхгүй   
Үзсэн: 22961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
erdenesuvd [66.181.181.xxx] 2018-01-14 17:10
tanii utas nii dugaar bnuu 95341544 ene dugaar luu holbogdoh bolomj bnuu bidend tuslaach
Зочин [183.177.101.xxx] 2017-10-26 09:56
ТАНИТАЙ ХОЛБОГДОХ ГЭСЭН ЮМ УТАСНЧХАА ДУГААРЧГ ИЛГЭЭГЭЭЧ 89520889 рүү мАШ ЧУХАЛ БАЙНА
Зочин [182.160.39.xxx] 2016-08-23 09:43
рг
Зочин [182.160.39.xxx] 2016-08-23 09:43
рг
Зочин [182.160.39.xxx] 2016-08-23 09:43
рг
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-05-17 09:41
энэ хүнтэй яаж холбоо барих вэ?
цэдэвсүрэн [182.160.39.xxx] 2016-08-23 09:41
тантай яаж уулзах в
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-04-02 12:47
chadaltai sxn zaluu
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-03-14 19:45
ongo sahiusa meddeggvi amitad hutsajil baidag ym camad chamd olon buugii oroi tvmen buugiin tolgoi baigaarai
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2015-01-25 12:05
uulzmaar bna aa oortoo chin yaj uulzah be bi ene zun ugaa absan yum gebch tallaj orood baih yumaa bagshaasaa asuuhaar zvgeer bno geed l baih yum bagshiin ulaagch ni ih aash abir muutai tegeed tegdeg yumuu ongo ni bas ih aashtai bdag tegeheer ih hetsvv yum asuuhaar buruu zvil asuuchih boluu geed asuuh zvilee asuuj chadahgvi yum bagshaasaa tatgalzaj boldog yum boluu ih l zvil asuumaar bna bi ooroo svvldee itgelee aldaad bna aa nad tuslaach holbogdoh utas baibal helj ogooch
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-06-23 16:17
monherdene zairantai holbogdoj boloh utasniihana dugar bwl ogooj
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-06-23 16:15
monherdene zairantai holboo barij boloh utasniihana dugaariig ogj bolohuu
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-06-21 15:17
uhaantai mundag zaluu shu demjdeg hun bolgond taalagdah albagui shu dee
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-06-11 14:47
ene xvntei yj xlboo bairj blxuuuu !!!!
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-06-11 14:46
bobo ene xvntei yj xolboo bairxuuu !!!!!!
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-26 21:27
Мундаг юм аа залуу хүн гэхэд. Зөв сэтгэлтэй байвал болно доо.Өөрсдөө нүдээрээ хараагүй хүмүүс итгэдэггүй юм аа.Хүн зовоод ирэхийн цагт гарцаа хайж явдаг юм аа.Сэтгэл зовиноод сайн бүхэн дээр очоод үзэх юмсан гэж боддог л юм байна лээ.Өөрт нь шаналал ирээгүй хүн юухан мэдэх билээ дээ.Алийг нь ч буруутгах учиргүй ээ.Сахиус гэдэг тоглоом биш байдаг юм шүү.Бусдадаа хүндэтгэлтэй, энэрэлтэй байх хэрэгтэй.Монголчууд гайхамшигтай түүхтэй хүмүүс шүү дээ.Амжилт хүсье.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-12-27 04:06
Yumiin naantai tsaantai g meddeg yu yairj bga ga oilogdog sain hvn bnda... Iim hvmvvs mongol d ih boloosoi do
172.13.53.xxx [172.13.53.xxx] 2013-11-25 04:39
Buh hund handaj helhed ene hunii amidrald nuuts zuil gej hezeech ugui!!! zarim hunees nuuj chadahch zarim hunees nuuj chadahgui, yalanguiya Munh huh tengeriin door buh hunii zuv buruu el tod baidag ta buhen min erthen bodloo tsegtselj ugee hyanaj bie zasaj zuv amidralaar amidarch nugeliig buyanaar davuulaj ehleh tsag n bolson shuu. AMIA HICHEEH N ih tom gem.
213.160.135.xxx [213.160.135.xxx] 2013-09-28 22:31
zorig agsnii hereg oldohuu tegeed ar gerni yalanguya ehnerni medej bga tegeedch oldohguil bolvuu yamarch mundag zairan chadahgui bha
213.160.135.xxx [213.160.135.xxx] 2013-09-28 22:28
ali ch ulsiin zon bileg unen bhaa gehdee bie bienee muulahgui baival sainl bh ene zaluud sainch yum bn muuch zuil bn ooroo gadnii tulaand orson yum shig yarij bolhgui yahav dee gadniih geheer hushuurdag aldaa alich ulsad bga shuu dee
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-09-14 13:42
Би энэ хүнийг хүндэтгэж явдаг. Бусдын тусламжгүйгээр өөрөө боссон гэдгийг сонсоод их бахархах сэтгэл төрж байсан. Учир нь гэвэл бөө болох хэцүү, бөө байх бүр хэцүү гэдэг үг байдаг юм билээ. Өдийг хүртэл өөрийгөө олж мэдэрч, сэтгэлээ чагнан, хөгжүүлнэ гэдэг ямар их тэвчээр хатуужил гаргаж тууштай байсан нь өөртөө итгэх итгэлийг олж болдог, өөрөө л өөртөө хамгийн сайн туслагч, багш, найз нь болж чаддаг гэдгийн жишээ шүү дээ. Энэ хүний өөртөө итгэлтэй, зөв шударга байж бусдын төлөө гэсэн сэтгэлийг улам бадрааж ойлгож дэмнэж байдаг ойр дотныхон, гэр бүлийнхэнд нь баярламаар байна. Онгод хэдий өндөр ч оройгоосоо нурдаг гэдэг. Хамгийн ойр байгаа хайртай хүмүүс нь ойлгож дэмжихгүй бол маш их ганцаардахаас эхлээд тун хэцүү байдалд орох нь тодорхой. В.Мөнх-Эрдэнэд амжилт хүсье. Галын дөл өөдөө, МОНГОЛ ОРОН МАНДТУГАЙ.
Munkhuu Migaa [213.160.135.xxx] 2013-09-13 01:05
saihan niitellel boljee harin ug usgiin aldaagaa zasaachee MYAGMARJAV lamiin ner buruu bichigdsen baina
213.160.135.xxx [213.160.135.xxx] 2013-09-13 00:53
nitilel bichsen hun ug usgiin aldaagaa zasaachee ter myagmarjav lam gedeg shuudee myagmarjuluun gedegee zasaj tavibal sainl bhdaa
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-09-04 22:58
зарим нэг атаархал нь хэтэрсэн новшнууд байх юм аа нэгийгээ дээш гархаар доош татна иймэрхүү хүмүүс зайлаасай энэ хүн та нарын хэл амаар тутахгүй сайн яваа сайн залуу энэ муулж бичсэн эргүү гөлөгнүүд бүгд зайл цаашаа
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-04 21:49
''
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-04 20:49
Uneheer setgel sergeeh yum bainaa. Mash saihan energi orj irj baina. Amjilt husie. Ard olondoo ach tusaa ugch yavaarai.
Batkhuu Yadamsuren [103.11.195.xxx] 2013-09-03 21:13
Сайхан сэтгэлтэй сайн онго тэнгэрvvдтэй залуу байна Би Тэнгэр шvтлэгийг сонирхон судалдаг
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2013-09-03 15:41
ардчилсан бөө юм уу. бөө нар хүртэл улс төржих юмаа
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-09-03 15:36
ENE ULSD ERUUGIIN TSAGDAA MURDUH ALBA GEJ BAIGAAD HEREGGUI YUM BNA ENE HUN BAIOHAD L BOLOH YUM BNA
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 14:26
zorig ahin hergig olod ogo ch ah a
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 14:20
ulsiin ireeduig harna gev uu tegeed yahnav devjuhnuu sonohnuu margaash minii 2 huuhded talh oldohnuu haraad ogooch boontsor gua.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 14:11
oo yg ynen bichij bna demjiee
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 14:08
ene uariltslaga avsan B.Saruulaa chamd ehehees oor oligtoi bichchih uom oldsongui uou tun muu setguul ch uom daa.Ene er ni chinii hamaatan baihoo . SHal hudlaa uom surtalchilaad baih uom .UAdaj unen uom erj bicheech.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 13:58
ene tenegiig er ni hen suraglah ve dee ooriigoo hudlaa surtalchilsan durak baina daa..he he he.harvaaj teneg maanga tsariatai uom baina doo.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 13:51
S.ZORIGIIN hergiig gargaad ireh chadaltai boo baival terniig l boo gej hundelee. Tiim boo baival sain duraaraa garaad ireech.Haana baina tiim boo.Odoo ta nar ichij uhej baigaa biz dee. CHadahgui uom chini.Ingej shivshigee bitgii delgetsgeel dee. Ta nariin boo sudlaad boo uildverleed baigaa ni ene uu .ichij hun shulj amidraach AKEDIM guai.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 13:32
uhaantai,hunii mostei baih ni hamaagui,mergech tologchdiig tsegtelj juramlah tsag bolson,avilgachidtai en zeregtseh hor honooltnuud
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 13:29
boo gej uamar elentseg ni baidgiim shal hudlaa munhruulga uhsen hoinoo ed nariin ongod buulgah mon hutsabaa ovog deedsiin ner barisan guilagachin luivarchid ed nart itgej bui hun unen teneg hun baij taarna jinhene boo goo ustgasan baij ene huuram ch dambiijaa nariig shuteh uu ee nudnii bulai bolno mongolchuudaa.Ed nar chini jinhene setgetsiin gajigtai teneguud baidgiim.uhseniih ni heden zuun jiliin torloo olj chadaagui uhsen hunii suns duudaj irj humuustei uulzuulj ene horvoog sain saihan bolgoh. Mon hutsavaa.humuusee ene teneguudiin ugend itgeed baigaa uom uu.eo eo enenii orond ooriin shashindaa itgej uavaarai ene ni olziitei.....zon bilgiin akedem. gesen luivarchidiig ustgah heregtei ..........
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2013-09-03 12:47
saihan uhaantai zaluu bnaooo
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 12:32
zun bilgiin academy gj hna bdgiin bol?
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-09-03 12:30
jinhene tengeriin sahius in yamar ch mungu tugrug avdaggui. uuruur helbel burtagtai embuu avdaggui sh dee. ene bol ongod yum uu tenger l bna daaaa
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-09-03 11:13
mundag zaluu bna lee shuu. ulam ih amjiltuud husie dee.
180.235.168.xxx [180.235.168.xxx] 2013-09-03 11:11
Тантай яаж уулзах вэ? Утсаар холбогдож болох уу? Тэгээд хаягийг тань аваад уулзаж асуух зүйл их байна
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 10:57
BI TANIIG ZURH SETGELEEREE HARLAA UJIM UNEN NINJIN SETGELTEI IREEDIDEE ITGELTEI SAIHAN HUN TAND SAIN SAIHNIIG HUSIE
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-09-03 10:47
сайхан залйтай үхэр байна
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-09-03 10:45
сайхан үхэр байна
98.193.58.xxx [98.193.58.xxx] 2013-09-03 10:16
ene huniig harahaar neg ih saihan energi medegdeed nudend dulaahan haragdaad baidgiim.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 09:44
saihan zaluu amijilt husie.

Бидэнтэй нэгдээрэй