Шууд Chart

“Нарантуул” захын хохирогчид 10 саяас илүүг авахгүй

2013-09-03 11:34:04

“Нарантуул” захын хүнсний хэсэг галд автсаар хэд хонолоо. Энэ хугацаанд Ш.Сайхансамбууг олон арван түрээслэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах бол гэсэн битүү таамаглал газар авч, Г.Алтангийн үлгэр дахин давтагдах вий дээ гэх хардлага төрсөөр байгаа юм.  

Тэгвэл асуудал Г.Алтангийн үлгэрээр өрнөхгүй гэдэг нь тодорхой болж байна. Гал гарснаас хойш албан ёсоор ямар нэгэн тайлбар хийлгүй, нам жим байсан Ш.Сайхансамбуу “Улс төрийн тойм” сонинд илэн далангүй мэт илэрхийлэлтэй ч нүүрээ машид сайн “нуун” битүүмжилсэн ярилцлага өгчээ.
 
Тус ярилцлагад “Түрээслэгчдийн хохирлыг та барагдуулах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултадБи өөрөө барагдуулна. Барагдуулах хуультай юм чинь” хэмээсэн байх аж. 
 
Түүнчлэн “Манайх түрээслэгчидтэй хийсэн гэрээ байж байна. 10 саяас дээш бараа битгий хадгалаарай гэсэн тохироо бий” гэж түрээслэгчдийн хувь заяаг тодорхойлоод хэлчихсэн байх юм.
 
Анх гал гарсан даруйд “Нарантуул" зах түрээслэгчидтэйгээ лангуун дээр 100 мянган төгрөгийн бараа, павилонд 1 сая төгрөгийн бараа агуулж байхаар гэрээ байгуулсан байдаг гэх яриа дэгдэж байсан ч тодорхой эх сурвалжийн баталгаагүй тул тэгсгээд намжсан.
 
Харин энэ удаа Ш.Сайхансамбуу өөрийн биеэр тус дуулианд өртөөд өнгөрсөн гэрээний заалтыг нарийвчлан дэлгэлээ. Өөрөөр хэлбэл зүгээр л ярилцлага өгөх төдийхнөөр “Би хохирлыг тань төлөх нь төлнө. Гэхдээ арван саяас илүүг бол чадахгүй шүү нөхөд өө” гээд хэлчихсэн хэрэг. 
 
Тийнхүү лангуун дээрээ 10-100 сая төгрөгний бараатай байсан гэх иргэд “Өө Ш.Сайхансамбуу чи ийм байсан юмуу” гэж хэлэхээс өөр аргагүй байдалд орох нь. 
 
Оюутан ахуйдаа “Дэнжийн 1000” захын задгай талбайд наймаа хийн, 1992- 2008 оны хооронд өөрийн гараар “удирдан босгосон” компанийнхаа ажлыг эхнэртээ шилжүүлэн өгсөн эл эрхэм хүнсний хэсгийн 370 орчим хохирогчдыг нэг иймэрхүү маягаар, хялбархан дөнгөчих гэрээний сиймхий буйг аль эрт тооцоолсон байж таарлаа.
 
Түүгээр зогсохгүй өөрийнх нь хэлж буйгаар тэдгээр хохирогчид Ш.Сайхансамбуугийн эртний танилууд юм байх. Танилуудтайгаа гал гарсны дараа уулзахад “Та бидэнд ажлын байрыг маань буцаагаад бариад өгч чадах уу” гэсэн. Би чадна гэдгээ хэлсэн” хэмээн мөн л дээрх ярилцлагадаа үг хавчуулаатхав.
 
Үнэн хэрэгтээ цахилгаан, дулаан гээд маш олон ахуйн асуудал яригдсаар байдаг ч сул талаа засч залруулахгүй байсаар гал гаргах дээрээ тулсан “Нарантуул”-ын хүнсний хэсэгт дахин түрээслэх зориулалт бүхий байр барих зөвшөөрөл олдоно гэдэг нэлээд төвөгтэй асуудал. Нийслэлийн газрын албаныхан “Нарантуул” захыг 2012 онд газар ашиглалтын гэрээгээ 25 жилээр сунгасан нь үнэн болно хэмээн мэдэгдсэн ч хувийн эзэмшил дээрээ олон улсын үйлчилгээний байр барих гэдэг басхүү өөр асуудал.
 
Нухацтайгаар ажиглах аваас Ш.Сайхансамбуу хүнсний хэсгийг дахин барихад нэлээд асуудал буйг харсан ч хохирогчдын амыг түр таглахын тулд дээрх мэдэгдлээ хийчихсэн гэлтэй. 
 
Ийнхүү энэ цаг үеийн баатар Ш.Сайхансамбуу 2005 онд “Сапу” худалдааны төв шатсны дараа ирээдүйд гарч болох эрсдэлээ бодон, түрээслэгчидтэйгээ шинэчлэн байгуулсан гэрээнийхээ ачаар асуудлаас хөнгөхөн мултарчих бололтой.
 
Өвлийн жихүүн цаг хаяанд ирээд буй энэ цаг үед “Нарантуул” захын хүнсний хэсгийн худалдаачид 10 саяас дээш төгрөг авч чадахгүй гэдэг нь бараг л тодорхой боллоо. Асуудал цаашид хэрхэн өрнөхийг харж л байхаас өөр гарц одоогоор үгүй байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Нарантуул” захын хохирогчид 10 саяас илүүг авахгүй   
Үзсэн: 7827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-09-06 20:39
ажлын байр байхад ч шархаа нөхөж л таараа
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-09-06 20:38
хамгийн гол ажлын байр л байна даа
119.40.99.xxx [119.40.99.xxx] 2013-09-04 11:30
Нарантуул болон Барс, Бөмбөгөр, Хархорин, барилгын захууд гэх мэт бусад бүх захуудыг хотоос гадагш хол нүүлгэх хэрэгтэй, бөөн түгжрээ, бас бохир заваан тоос шороо, хотын өнгө үзэмж гутаасан, өвчин гарах магадлал хамгийн өндөр гэвэл бүх л муу бүхэн тэнд байна, Ялангуяа 100 айлын барилгын захыг яаралтай хотоос хол зайдуу нүүлгэх хэрэгтэй,
119.40.99.xxx [119.40.99.xxx] 2013-09-04 11:28
тэнэг сэтгүүлч өөр хэрэгтэй юм бичээчээ, хэрэгтэй хэрэггүй хов жив, өдөөн турхирсан юм бичиж байхын оронд улс оронд хэрэгтэй, санаа авах сэдвээр юм бичвэл таарна, сэтгүүлч нар гэж ур чадвар дутмаг байх юм, жинхэнэ сэтгүүлч мөн үү, өөртөө дүгнэлт хийвэл таарна, уншигч би хов жив биш, маш хэрэгтэй, шинэлэг, хүнд хүрэх сэдвээр бичсэн нийтлэл уншмаар, толгойгоо цэцэглэмээр байна шүү дээ
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2013-09-03 17:45
narantuuliig nuulgeeee
79.86.10.xxx [79.86.10.xxx] 2013-09-03 16:53
geree bol geree gene uu? zahaa oligtoigoh yanzalj chadhagui baij humuusiig heden zuugaar ni hohiroochood teneg mal. Humuusiin argagui baidlaar dalimduulj ashig oldog uudgui gar ve? Ugaasaa tureeslegchid ingej l hunii zovlongoor toglodog humuus bg.

202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-09-03 16:34
ene setguulch uneheer mal yumaa humuusiig yund uduun turhiraad bgaa yum be geree bol geree Saihansambbuu saihan geree hiiee.j medvuu malaa

103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 15:34
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-09-03 15:16
ãýðýý áîë ãýðýý Ñàéõàíñàìáóó óõààíòàé õ¿í áàéíà ø¿¿ ãýðýý áàéõã¿é áàéñàí ó÷ðààñ Àëòàí ò¿ðýýñëýã÷äèéíõýý àìàíä áàãòñàí õººðõèé àìüòàí Ìà òîëãîé ÑÀÉÕÀÍÑÀÌÁÓÓÃÈÉÍ ÇªÂ ýíý ñýòã¿¿ë÷ Ìÿäàãáàäàì ãýí¿¿ òàðõè òîëãîéãîî öýíýãýýðýé òýãýæ áàéãààä äàõèàä áè÷èõ ãýýä îðîëäîîä ¿ç
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 15:03
ХОХИРОГЧИДОД : зүгээрээ манайхаан сэтгэлээр унахгүй шүү. галын дөл өөдөө гэдэг юм удахгүй та нар урьдийнхаасаа ч илүү сайхан амьдарнаа .
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 15:01
үнэхээр тийм гэрээ байдаг бол сайхансамбуу их ухаантай хүн юм. 10,0 аас илүү бараатай байсан хүн бол өөрөө гэрээний нөхцлөө зөрчиж байсан байна шд . түрээслэгчид сайхансамбуу шиг эрсдлээ тооцох л хэрэгтэй байж дэ. гэхдээ тийм бараатай хүн байна гэдэг нь юу л бол.......
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2013-09-03 14:27
Saihansambuugiin zuv shdee. Geree bol geree. Gereeg iimerhuu ued heregleh gej baiguuldag. Daatgald hamragdah eseh ni humuusiin uursdiinh ni asuudal.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-09-03 13:08
zeb shuu de harun ch 10saya -s deesh baraa languun deer bna yy deenii hydaldaa bush de tatbaraa yaj telj baisnaas haragdana da
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-03 12:59
Мядагбадамаа гэрээ бол гэрээ ш дээ. Даатгал энэ тэр гэж ерөөсөө байгаагүй гэж ирээд зарим Нарантуулыхан ярьж байхыг сонсоод үнэндээ гайхсан. Даатгал чинь сайн дурынх байдаг юм.таны зарж байгаа бараа хэдэн төгррөгийн үнэтэй,хэдээр даатгах нь та нарын л асуудал ,түүнээс биш Сайхансамбууд түй ч хамаагүй тэр хүн гэрээгээрээ 10 саяаар хохирлоо төлөх нь түмэн зөв ш дээ.
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2013-09-03 12:52
unendee 100 sayaiin baraa neg pavilond bhuu ugui l boluu. tiimees gereeniihee daguu l bna shuudee harin ch tulnu gej bhnashtee
124.158.78.xxx [124.158.78.xxx] 2013-09-03 12:32
Хүний амьдрал хохирч байгааг ойлгож л байна л даа. Үнэхээр харамсалтай хэрэг. Гэхдээ наймаачид өөрсдөө эрсдэлээ бодож тооцоолж гэрээнд заагдсаны дагуу л ажиллах ёстой байсан.
124.158.78.xxx [124.158.78.xxx] 2013-09-03 12:31
Ямар балиар муухай шургуу гар бэ энэ сэтгүүлч нь. Гэрээ бол гэрээ л байх ёстой. Гэрээнд талууд гарын үсэг зурж харилцан зөвшилцсөн бол гэрээнд заагдсан үүргээ биелүүлэх ёстой. Гэрээнд заагдсанаас илүү барааг хэн лангуун дээрээ өр гэсэн юм бэ?
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2013-09-03 12:29
usreel 10 say shdee
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2013-09-03 12:29
vsreel 10 say shde

Бидэнтэй нэгдээрэй