
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон улсын Асахикава хотын дарга Нишикава Масахито нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, Япон улсын Асахикава хоттой хамтран Жайка буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн дагуу “Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь Авто замын барилга, засвар, ашиглалтын ажилд тавигдах чанарын хяналтыг сайжруулах төсөл” хэрэгжүүлэх юм. Үүнд:
Талууд хүйтэн бүс нутгийн авто замын салбарт туршлага солилцох
Хоёр хотын төрийн захиргааны албан хаагчдыг харилцан мэргэшүүлэх, туршлага судлах, давтан сургах
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд ажлын арга барил, туршлага солилцох чиглэлээр өргөн хүрээтэй ажил зохион байгуулахын зэрэгцээ хоёр хотын иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, бат бөх найрсаг харилцаа болон хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг гүйцэтгэх юм.
Уулзалтын үеэр Япон улсын Асахикава хотын дарга Нишикава Масахито “Улаанбаатар хотын дарга тантай уулзаж байгаадаа таатай байна. Намайг Улаанбаатар хотод дөрвөн жилийн өмнө ирж байснаас их зүйл өөрчлөгдөж, хөгжсөн байна. Манай хоёр хот 2010 оноос хойш хамтын ажиллагаатай байсан. Цаашдаа харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Манай хотын хөгжилд их хувь нэмэр оруулж, ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Танай хотынхонд болон танд талархал илэрхийлье. Цаашдаа хоёр талын хамтын ажиллагаа улам эрчимжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Япон улсын Асахикава хоттой хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.