Шууд Chart

О.Магнайгийн соёл улс төрчдөд нэгийг бодогдуулах уу?

2013-09-04 08:06:11

...О.Магнай ард түмнээс уучлал гуйснаар  шийдвэр гаргагчдад нэгийг бодогдуулж чадах уу?...

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их дуулиан тарьсан хэргийн эхний дугаарт  О.Магнай даргын таксины үнийг нэмэх талаар хийсэн мэдэгдэл зүй ёсоор багтана.  Тэрээр такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэхийн тулд таксины үнэ эхний км-т 1500 төгрөг, дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцон үйлчилгээний төлбөрөө авч байх нь зүйтэй гэх утгаар мэдэгдэл хийсэн юм.

Энэ мэдэгдэл О.Магнайгийн нэр хүндийг навс унагаж, ШӨХТГ-ыг чухам хэний төлөө үйлчилдэг байгууллага вэ гэсэн хардлага дагуулахад хүргэсэн. 

О.Магнай ийн алдаж дуугарсныг эс тооцвол басхүү магтах, магтуулах гавьяатай хүн гэлтэй. Тэрээр гудамжны тэмцэгчээс төрийн албан хаагчийн албан тушаалд заларч, тэмцлээ илүү бодитой байр сууринаас үргэлжлүүлж яваа цөөн хэдэн эрхмүүдийн нэг. Засгийн эрхэнд гарсан улс төрийн намуудын бичигдээгүй хууль буюу албан тушаалын болсон болоогүй томилгооны хүчээр ШӨХТГ-ын даамлаар сонгогдсон О.Магнай ард иргэдийн эрх ашгийн төлөө олон асуудлыг шийдвэрлэсэн


Тодруулбал, шатахуун импортлогч компаниудын 17 тэрбум төгрөгийн торгуулийг цуцалсан явдлыг АТГ-т дахин шалгуулахаар болсон. Үүрэн телефоны бүх хэрэглэгч секундээр тооцож, харин дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд барьцаа хөрөнгө дээр хүү бодоод сарынх нь төлбөрөөс хасах шийдвэрийг гаргуулж чадсан билээ.  Түүгээр зогсохгүй Чингис хаан, Соёмбо гэсэн нэрний патентыг төр мэдэлдээ авч, архи, тамхи болон үйлчилгээний байгууллагууд  энэ нэрийг цаашид бүтээгдэхүүнийхээ нэрэнд хэрэглэхгүй байхаар болгов. Тэрбээр Монфреш, АПУ зэрэг компани сүүгээ импортоор орж ирсэн хуурай сүүгээр хийдэг ч үнээний цэвэр сүү гэж бичиж, хууль зөрчсөн гэж үзэн торгууль ноогдуулсан. Улмаар "Боргио", "Нийслэл" пивоны сурталчилгаанд санамж бичээгүй “АПУ” ХХК-д арван сая төгрөгийн торгууль тавьсан, “Нарантуул” захын хаалганы түрээс 100 төгрөгийг хүчингүй болгож, “Дэнжийн 1000” захын түрээслэгчдэд торгууль ногдуулах  зэргээр ард түмний ашиг тусын төлөө эрчимтэй ажилласаар ирсэн.

Хэтрүүлэгтэй хэлбэл О.Магнайгийн ачаар дуртай үедээ үнээ нэмдэг шатахууны үнийн хөөрөгдөл хийгээд ерөөс алив төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ хэт өсөх хандлага аажмаар багассаар байгаа. ШӨХТГ хэмээх нэр хүндгүй байгууллага О.Магнайг даргаар очсноос хойш ард иргэд санал гомдлоо илэрхийлж, эрхээ эдлэхээр хамгийн түрүүнд утас цохьдог төрийн үйлчилгээний салбар болж хувирсан гээд тоочоод байвал их юм бий.

Хүн гэгч угаас байгалийн амьтан болохоор байнга зөв зүйтэй алхмааар урагш тэмүүлээд байх нь ховор гэх нөгөө өнцгөөс харвал басхүү алдсан оносон юм байгаа.

Тухайлбал Монголбанк арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн санхүүжилтийн системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан О.Магнай “Байрны үнээ нэмсэн компаниудтай ТӨР ХАРЬЦАХГҮЙ” хэмээн төр төлөөлж хэсэг даналзсан. Энэ асуудлын талаар хэвлэлийн бага хурал хүртэл зарлан,  тусгайлан мэдээлэл хийхдээ “Байрны нийлүүлэлт өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдэх тул үнийн өсөлтийг тодорхой түвшинд барих бүрэн боломжтой” гэж мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч байрны үнэ нэмэгдсээр, О.Магнай даргыг төр төлөөлж төмөр нүүрээ харуулахыг хүлээсэн иргэд олширсоор байв. Эцэст нь О.Магнай сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар хийсэн нэгэн хэвлэлийн бага хурал дээрээ үг хавчуулж, “Байрны үнийг төр хянах боломжгүй” гэж мэдэгдсэн нь иргэдийн дургүйг ихээхэн хүргэсэн.   Улмаар “Манайх  үнэ тогтоодог байгууллага биш” хэмээх сэтгүүлчдэд хандсан мэдэгдэл хийж, хичээл заана хэмээн “даам” гарч байв.

Өнгөрснөөс өдийг хүртэлх ажил байдлынх нь эрчимт тэмцлийг тодорхойлон хэлбэл  О.Магнай хүссэн хүсээгүй зах зээлийн үнийн савлагааг тодорхой төвшинд барьдаг нэгэн болж хувирсан  гэхэд хилсдэхгүй. 

Ийнхүү алдах онохын эрэмбээр төрийн албыг хашиж яваа залуухан эрхэм шинэ долоо хоногийн даваа гарагийн өглөө таксины үнэ нэмэх талаар хийсэн мэдэгдэлдээ залруулга хийж “Бид яаран шийдвэр гаргаж, тухайн шийдвэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд зарласан явдалдаа ард түмнээсээ уучлал гуйж байна” хэмээн мэдэгдлээ.

Тэр даруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “О.Магнай ард түмнээсээ уучлал гуйлаа” хэмээх утгатай мэдээлэл түгснээр, нийгэмд төр түмнээсээ уучлал гуйж болохын утгыг сануулсан битүү хүлээлт үүсэв.

Гадаадад хэдэн арван тэрбумын “оффшор” данс үүсгэж, хэрэг нь илчлэгдчихээд байхад төрийн өндөр албан тушаалд заларсан хэвээр байгаа олон эрхмүүд хийгээд авилгын гэх хэргүүдийн эздэд О.Магнай үг үйлдлээрээ нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах ухаарал хайрлав бололтой.  Хийсэн гэх хэргээ “Үгүй” хэмээх үгээр таглаж, өндөг дарсан өдөт шувуухайн үлгэрээр нам гүрийж суугаа улс төрийн томоохон хэргийн холбогдогч нар уучлал гуйж чаддаггүй юм аа гэхэд, алдаж эндсэнээ хүлээчихэж чаддагүй нь харамсалтай.

Ухвар мөчид ойлголтоор хэрэг хийсэн нь гэлтгүй, ард иргэдийн амьдралын амин зуулга, ахуй амьдралынх нь төлөө гэх нэрээр гаргасаар байгаа алдаа оноо дүүрэн шийдвэр тогтоолуудаа эргэж харах эзэнтэй орхихын чухлыг О.Магнай ийн харуулаад өглөө.
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

О.Магнайгийн соёл улс төрчдөд нэгийг бодогдуулах уу?   
Үзсэн: 3872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-09-05 10:23
За больж үз ММ агентлаг хэзээнээсээ эрх баригчдын талд мэдээллээ гаргадаг шүү дээ. Дандаа засгийн газрыг магтсан мэдээлэл гарна. Дандаа л том мэдээлэл гээд албан ёсны хөлдүү хөшинг мөс шиг мэдээлэл гардаг. Бусад арилжааны телевизийн мэдээллийг илүү амьдралд ойр хүмүүсийн эргэн тойронд болж байгаа мэдээлэл гардаг. ОНТВ -ийн мэдээлэл төвийг барьсан байх ёстой боловч хөлдүү хөшинг байж болно гэсэн үг биш хүний амьдралд ойр мэдээллийг олон нийтэд хүргэж болохгүй гэсэн үг биш үү дээ
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2013-09-04 12:01
er ni bol davgui iim l bh heregtei hun buruu yum hiij bolno teriigee medsen hun butsaad uuchlalt guij chadaj bh yostoi nadad lav taalagdsan
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-09-04 11:14
сайн л бншдээ хугийн хулгайчид ард түмнийхээ 5%-ийг яргалан хороогоод 5 хүүхдийг хөөн авлаж алчихаад уучлал гуйх нь битгий хэл хохь нь гээд сууж бгаа биздээ
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-09-04 11:05
DEEREM YAJ HIIDEGIIG HARUULSAN DARBAISAN HAR HULGAICHIIG HURDAN ZAILUUL BUH YUMNII UNEN NEMEGDEED ARD TUMEN BUHIMDAJ BAINA
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-09-04 10:13
Эрхэм уншигчдаа. MNB.MN сайт нь МҮОНРТ-ын бүтцэд үйл ажиллагаагаа явуулдаг мэдээллийн тусдаа салбар бүхий вэбсайт юм. ММ агентлаг үүнд хамааралгүй болно. Мөн энэхүү нийтлэл нь МҮОНРТ, ММ агентлаг ч юм уу эсвэл тус сайтын редакцийн албан ёсны байр суурь биш бөгөөд нийтлэлчийн хувийн үзэл бодол тул хүндэтгэн үзнэ үү.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-09-04 10:02
Битгий долгино Мядагбадамаа МҮОНТ-ийн ММ агентлаг хэзээнээс засгийн эрх баригчдад зулгуйдаж мэдээгээ гаргадаг. Одоо байсаар байтлаа веб сайт нь засаг баригчдад зулгуйдах нь хэнд хэрэгтэй юм. Наад нийтлэлийн чинь бодлого нийгэмд таарахгүй байна. Ядаж веб сайт нь сөрөг хүчин болж явах хэрэгтэй шүү дээ. Ингэж чадахгүй бол энэ веб сайтаа хаасан нь дээр байлгүй
49.0.156.xxx [49.0.156.xxx] 2013-09-04 09:39
Албан тушаалдаа үлдэх гэсэн жинхэнэ шоу юунд нь өмөөрөөд байгаа юм. Нөгөө 9 сараас эхлэн орон сууцны 1 метр квадрат нь 1000000 буюу 1 сая төгрөг болгоно гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байна гээд хэвлэлийн хурал хийлгээд сүр бадруулаад байсан хаана байна. Бас уучлал гуйгаад өнгөрөх үү.
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2013-09-04 09:37
Magnai bol jinhen toriin har hyn ene zaluud uram ogii demjie mongolchuudaa hyn aldaj bolno shudargaar aldaagaa uhamsarlaad uuchlal guij chaddag baih estoi
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2013-09-04 09:35
NAAD DARVAGARAA BODOJ BJ DUUGARCH BAIMAARSAN
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2013-09-04 09:33
ENE NEG HACHIN SETGELIIN HOORLOOR AJIL HIIDEG BATSAANIIG GAZRIIN HORSON DEER BUU GEJ HELEECH TA NAR. ENE BATSAAN OMNO NI SANGIIN YAMAND SAR CH AJILLAJ CHADALGUI AJLAAS GARCH BSAN SHUUDEE... ONOODOR BIDNII AMIDRALIIN SHIDVERIIG IIM L YUMNUUD GARGAJ BGAAD UNEHEER GUTAJ BAINA... MONKH KHOKH TENGER HARJ BGAA BH AA...
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-04 09:21
soylsood bh yu bsiin ymarch tootsoogvi yu gej hutssiin darwgar chin.
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2013-09-04 09:16
soliotoi amitan
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-09-04 09:15
Magnaig uneheer demjij bnaa. Iim hun manai tord hed bsan bol Mongol uls iluu ondor tuvshind hureh bsiin. Deedsuud ni guriij idej hevtseer btal Mongoliin baylag duusah nidee.Etsest ni geniin dogoldoltoi heden hun l uldeh bh
49.0.197.xxx [49.0.197.xxx] 2013-09-04 08:38
ам алдвал барьж болдоггүй гэж үг бий дээ. хэдийгээр дараа нь уучлал гуйсанч гэлээ энэ үгнийх нь дараагаар үний өсөлт хурдассан . Ард түмэн хохирсоор л байна Үхэр монголоо гэж Ухаангүй ноён урагшгүй албат ....

Бидэнтэй нэгдээрэй