
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нар манай улсад айлчилж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий захирал Фрэнсис Гаррийг хүлээн авч уулзан Монгол Улс, ДОӨБ-ын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо. Ноён Ф.Гарри Оюуны өмчийн үндэсний стратегиэ саяхан баталсан манай улсад баяр хүргээд энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Шадар сайдтай хийсэн уулзалтын төгсгөлд Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Ерөнхий захирал Ф.Гарри нар Монгол Улсад технологи ба инновацийг дэмжих төв байгуулах тухай гэрээнд гарын зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улс, ДОӨБ-ын үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, манай улсын оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Ф.Гаррид Алтангадас одон олгосныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Монголд айлчилж байна | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.