Шууд Chart

Ховд аймгийн багийн эмч нарт 40 мотоцикл өгчээ

2015-07-23 10:57:02

Ховд аймгийн эрүүл мэндийн газрын "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдийн багийн эмч нарт 40 мотоцикл гардуулж өглөө.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, иргэдэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 45 сая төгрөгийн санхүүжилт орон нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн бөгөөд аймгийн нийт 16 сумын багийн эмч нарт 40 сая төгрөгийн өртөг бүхий 40 мотоцикл өгөөд байгаа нь энэ юм. Үлдсэн 5 сая төгрөгийн санхүүжилт нь удахгүй хийгдэх аж. Энэ мөнгөөр гурван суманд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, дөрвөн суманд автоклов буюу эмнэлгийн багаж төхөөрөмж ариутгадаг аппарат өгөх юм байна.

Эмч нар мотоциклтой болсноор төвөөс алслагдсан айл өрхүүдээр явж үзлэг хийх, мөн дуудлага өгсөн даруйд түргэн шуурхай очих боломж бүрдэж байгаа бол эмнэлгийн тоног төхөөрөмж нь өвчнийг шуурхай оношилж, эмчлэхэд зориулагдсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймгийн багийн эмч нарт 40 мотоцикл өгчээ   
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй