Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.07.26/

2015-07-26 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 10. Адъяа гараг. Онгоц одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага  Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Үнэн мөнийг олох, уран бүтээлийн онгодтой өдөр. Аялан жуулчлах, биеийн дасгал хийх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанд таатай. Шинэ танилтай болох гэсний хэрэггүй, олон нийттэй харьцахаа хязгаарла. Найз нөхөдтэйгээ маргалдаж хэрэлдэх, улмаар тангараг тасарч болзошгүй. Таны хурц шүүмжлэл, өөрийн үзэл бодол дээрээ бат зогсох нь тэдэнд таалагдахгүй. Сэтгэл хөдлөлөөр амрагийн асуудлаа бүү шийд.


Үхэр (4/20-5/20)

Аюултай өдөр. Чанга хатуу харилцааг хязгаарлах, уруу таталтын эсрэг бат зогсох хэрэгтэй. Төлөвлөгөөт уулзалт, зочлохоор явахаа дараагийн өдөр болтол хойшлуул. Магадгүй гэнэтийн шинэ танил цаашдын үйлд сөргөөр нөлөөлнө. Хүнд хүчир биеийн хүч шаардагдах ажлаас бэртэж, архаг өвчин хүндэрч мэднэ. Амрахаасаа өмнө угаалга хийх, хөлөө хүйтэн усанд угаавал сайн. Зүүд нь зөнтэй байна, биелэх магадлал их.


Хамтатгах (5/21-6/21)

Бүхэлдээ тааламжгүй өдөр. Тодорхойгүй байдал үймээн бужигнаан нь таниас хариуцлагатай байхыг шаардана. Амьдралын эрчим тань их өндөр байна. Зарим энэ ордныхонд сорилт тулгарч болзошгүй. Таны биеэ тоох хандлага чинь орчин тойрныхоо хүмүүстэй маргалдах шалтгаан болно. Биеэ хянаж, өөртөө шүүмжлэлтэй хандаж онцын шаардлагагүй хүмүүсээс зайгаа бариарай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхитэйгээр амарч зугаалах, хөгжилдөн цэнгэх, бусадтай харилцах, биеийн тамираар хичээллэхэд сайн өдөр. Үйл явдал зөв өрнөж, ертөнцийн амар амгаланг мэдэрч чадсан энэ өдөр таны санаанаас удтал гарахгүй санагдах болно. Уран бүтээлийн онгод орж, шинэ найз нөхөдтэй болох магадлал маш өндөр байна. Үдээс хойш гэмтэл бэртэл авах, алдаа мадаг гаргаж болзошгүй байгаа тул барилга байшин барих, зуслангийн байрыг засаж янзлах үедээ болгоомжтой байгаарай. Энэхүү зөвлөгөөг дагаж чадвал эхлүүлсэн ажлаа амжилттайгаар дуусгаж чадна.


Арслан (7/23-8/22)   

Тааламжтай өдөр. Өгөөмөр сэтгэл, хайр энхрийлэл, өршөөл уучлалын өдөр болно.Спортоор хичээллэх, бусадтайхарилцаа тогтоох, үр тогтооход сайн өдөр. Үдээс хойш гэнэтийн мэдээ хүлээн авна. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд, хамт олонтойгоо хотоос зайдуу салхинд гарч зугаацан цэнгэхэд таатай. Харин гэнэт их идэх, ходоод гэдэс хямрах зэрэг өвчин илэрч болзошгүй байна


Охин (8/23-9/22)    

Бодит байдлыг эрүүлээр дүгнэх, хоосон санааны хойноос явахгүй байхыг зөвлөж байна. Жижиг зүйлээс болж ямар ч тохиолдолд ойрын хүмүүстэйгээ маргах хэрэггүй. Энэ нь тааварлашгүй үр дүнд, бүр харилцааг бүрэн таслахад хүргэнэ. Бардам зангаа татахыг одод зөвлөж байна. Хэрвээ та ямар нэгэн буруутай хэрэг хийсэн бол уучлал гуй. Таны уужим сэтгэл, тэвчээр гэр бүлд амгалан тайван, сайн сайхан байдлыг хадгална. Эмэгтэйчүүд шинэ сонирхлоос болгоомжлох хэрэгтэй. Хуурмаг худал амлалт нь сэтгэл санааг унагаана. Урьдын хайрттайгаа учирч болзошгүй, энэ нь таныг ядрааж урмыг хугална.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдөр бүхэлдээ тод хурц өнгөөр гэрэлтэж, удаан хугацаанд мартагдахгүй байх болно. Та өөрийгөө сэргэлэн цовоогоор мэдэрч, юунаас ч хамаарахгүй сэтгэл тайван байж чадна. Гэр оронд амар тайван, харилцан ойлголцол ноёрхож байна. Аялж жуулчлах, зугаалах, ер нь салхинд гарах бүхий л боломжийг алдалгүй ашиглаарай. Өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа цэгнэн дүгнэж, ирээдүйн төсөл төлөвлөгөөгөө тунгаан тодорхойлох хэрэгтэй. Үр хүүхэдтэй болоход тааламжтай үе иржээ.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр гараг эрхсийн таагүй байршилын нөлөөгөөр хүч тамир тань сулавтар байх төлөвтэй. Улмаар та өөрт байгаагүй авир гаргаж, бусдад хатуу ширүүн хандаж магадгүй. Хоёр утгатай хошигнол, болгоомжгүй үг яриа, хатуу чанд харьцаанаас татгалзсан нь дээр. Хэт ачаалал, үндэслэлгүй эрсдэлтэй алхам хийх нь аюултай гэж одод зөвлөж байна. Гэр бүлийн харьцаанд онцын өөрчлөлт гарахгүй.


Нум (11/22-12/21)    

Гэр бүлийн халуун ам бүлийн хүрээнд харилцан ярилцахад таатай өдөр. Гэнэтийн сайхан үйл явдал, гэр бүлийн цугларалт, төрөл төрөгсдийг хүлээн авах, гэр бүлийн бяцхан баяр байх бололтой. Тун удахгүй эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсэх ба амьдралд сөрөг хандлагууд нэмэгдэх магадлалтай.


Матар (12/22-1/19)   

Таны зөн совин хэн нь муу хэн нь сайн хүн болохыг заагаад өгнө. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай өдөр. Санамсаргүй танилцсан хүнтэйгээ та удаан хугацааны турш хамт байна. Та өөртөө анхаарах цаг нь болсон. Өөрийгөө хянаж, хувийн сахилга баттай байх нь таньд ашиг тусаа өгнө. Хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Сэтгэлээр унах, хүч тамир барагдах зэрэг үзэгдэл ажиглагдана.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр таны сэтгэл амар амгалан байна. Ажил хэргийн түншүүдээ бодитоор үнэлж, үйл хөдлөлөө нэг бүрчлэн тооцоол. Таны гэрлэн бүрхүүл, бусдад нөлөөлөх чадвар улам ихэсч эхэллээ. Тэвчээртэй бай, эрт орой хэзээ нэгэн цагт санасан бодсоноо хэрэгжүүлж чадна. Өмнө зүүдэлсэн зүүдээ дахин зүүдэлбэл биелнэ.


Загас (2/19-3/20)

Залбирах, бүхнийг уучлахтай холбоотой таатай өдөр. Ойр тойрондоо дайсагнах гомдол, тэргүүлэх тэмүүлэх нь танд эергээр нөлөөлөх болно. Хүсэлтэд татгалзсаны хэрэггүй. Хэдийгээр таны хостойгоо харицах харицаа сайн байгаа хэдий ч мөнгөнөөс болж хайр, итгэлцлээ алдахаас сэргийл.
 


Өнөөдрийн зурхай /2015.07.26/  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй