Шууд Chart

Тансаг моторт завь "А"

2015-07-29 17:51:04

Оросын тэрбумтан Андрей Мелниченкогийн 120 метр урт моторт завины тухай товч мэдээлэл хүргэж байна. Германы нэрт зохион бүтээгч Филипп Старкийн зохиосон дизайнаар бүтээгдсэн тэрхүү моторт завь нь хамгийн орчин үеийн технологиор тоноглогдож, харуул хамгаалалтын цогц шийдэлтэй бүтээгджээ. 8.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 43 настай Мелниченкогийн энэхүү завь 300 сая ам.долларын өртгөөр боссон аж.

Тэрбээр одоогоор дэлхийн хамгийн том дарвуулт хөлгийг бүтээлгэхээр захиалаад байгаа гэнэ. Тэр нь 482 фут буюу 147 метр урттай дарвуулт завь байх аж. Манай улсын Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 1.4 дахин урт гэсэн үг юм. Тус хөлөг гурван давхар тавцантай, аварга том усан сантай байхаар төлөвлөгджээ.


Тансаг моторт завь "А"  
Үзсэн: 1968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй