
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 17. Адъяа гараг. Чөдөр одтой, 6 цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аялал, биеийн хүчний ажилд сайн өдөр. Таныг ажлын болон хувийн уулзалт, болзоо хүлээж байна. Өөртөө болон ойр дотныхондоо зориулж ширээ зас. Харин хэтрүүлэн идэхээс заилсхий. Үр хүүхдийн харилцаа баяр жаргалыг авчирна.
Үхэр (4/20-5/20)
Харилцаанд тохиромжгүй өдөр. Энэхүү өдөр танд хуучин найз нартайгаа, урьд нь хайрын холбоотой байсан хүнтэйгээ уулзах хүсэл маш их төрнө. Гэвч энэ бүх уулзалт, болзоогоо цуцлахгүй бол гэр бүлийн хэрүүл маргаан л таныг хүлээж байна. Таны сонор сэрэмжгүй харилцаа, бүдүүлэг зан чинь ойр дотны хүмүүсийн уурыг хүргэх болно. Одод таныг өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Бие эрхтэн суларч болохыг тодорхойлж байна. Эрүүл чийрэг энэ ордныхны хувьд энэ хамаатай. Хэт их ачаалалтай ажиллахаас татгалзаж биеэ эрүүл байлгахад санаа тавь. Архи дарсны төрлийн ундааг хоригло. Эмэгтэйчүүдийн хувьд хүсээгүй харьцаа эсвэл жирэмслэх мөн үрэвсэлт өвчнөөр өвдөж магадгүй.
Мэлхий (6/22-7/22)
Цэвэр өдрүүдийн нэг. Одод таны таатай байдлын ба эрүүл мэндийн төлөө таатай байрласан байх учир үүнийг хэрэглэх хэрэгтэй. Та асуудал болгонд дөхөж очиж үр бүтээлтэй шийдвэр гаргахыг хичээх хэрэгтэй. Тогтсон жигд үйл ажиллагаа нь бага хэмжээний боловч ирээдүйд сайн сайхан бүхий өөрчлөлт авчирна.
Арслан (7/23-8/22)
Өөрийн өнөөгийн албаны байр суурийг үл зөвшөөрсөн эсвэл оршин тогтнож буй шатлан захирах ёсыг хүлээн зөвшөөрөөгүйгэээс удирдлагатайгаа муудалцаж болзошгүй байна. Өөрийгөө хүрээлэн буй орчинтойгоо сөргүүлэн тавих нь эрчимжинэ. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэх магадлалтай. Хоолны дэглэм сахиж, биеийн тамирын дасгал хийхэд тохиромжтой. Барилгын салбарт ажиллагсад өнөөдөр азын тойрогт орсон байх тул санаж бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд таатай байна.
Охин (8/23-9/22)
Энэ ордныхон өнөөдөр санхүүгийн нөөцтэй болно. Ойрын хугацаанд тооцоолоогүй зүйлс бүү худалдан ав. Эхний ээлжинд удирдлага болон хамтрагч нартайгаа сайхан харьцаа үүсгэ. Мөнгө олох өөр нэг зам ахин хай. Гэр бүлийн уур амьсгалыг өөрчил.
Жинлүүр (9/23-10/22)
Шүүмжлэлтэй өдөр. Магадгүй төлөвлөсөн ажил тань өөрчлөгдөж магадгүй. Нөхцөл байдал таны санаснаар болохгүй. Алдагдал, үрэлгэн байдал, санамсаргүй гэмтэл эсвэл өвчин саад тотгор болж магадгүй. Өнөөдөр бүхий л асуудалд хянамгай байхыг зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Сэтгэл санаа тавгүйтэх өдөр. Хэт их сэтгэл хөөрөл нь тайвшруулах боломж олгохгүй байна. Магадгүй хамаатан садантайгаа удаан хугацааны таагүй харьцаатай байх болно. Тэднээс илэн далангүй байхаас татгалз. Биеэ барьж хаагдмал байдалтай байхыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр тод, мартагдахгүй байхыг амлаж байна. Сайн санаа, уужим сэтгэл нь хамтрагчтай итгэл бүхий харилцааг байгуулахад туслана. Энэ өдөр хол зорчих, аяллаар явах, биеийн ачаалал, идэвхтэй амралтад, усан эмчилгээнд ороход сайн. Оддын байрлал нь худалдааны ажилд сайн болохыг харуулж байна.
Матар (12/22-1/19)
Дотоод хүч чадал сэргэх өдөр. Бүтээлч ажил хөдөлмөр эрхлэх, аяллаар явах, бүтээн байгуулалтын ажил, жишээлбэл засвар үйлчилгээ, барилгын ажил зэргийг хийхэд тохиромжтой өдөр байна. Эрэгтэйчүүд хэн нэгэнтэй шинээр танилцах, аль эртний найз нөхөдтэйгөө уулзаж учрах бололтой. Харин эмэгтэйчүүдийг хайр сэтгэл, янаг амрагийн шинэ уулзалт, хөгжөөн цэнгээнд явахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Учир нь энэ бүхэн худал амлалт, урам хугаралт, өвчин зовлонг дагуулах аюултай.
Хумх (1/20-2/18)
Гэр бүлийн асуудлууд нь тэргүүнд тавигдаж, нэмэлт зардал дагуулна. Та хүч ба цагаа харилцааны нэг тийш болгоогүй асуултуудад эсвэл хуучин зорилго ба төлөвлөгөөнд зарцуулах болно. Үдээс хойш ямар нэгэн хөл хөдөлгөөн танаас цэгцтэй байх ба биеэ барихыг шаардана. Эдгээр зүйл нь мэдрэлийн тэсрэлтэнд хүргэж мэднэ.
Загас (2/19-3/20)
Бүхнээс цэвэрлэгдэх, анагааж эдгээхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр биеийн эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудлууд үүсэх бололтой. Харин өвчин өөрөө аяндаа алга болно гэж хэрхэвч бодож болохгүй. Бүр өвчний шинж тэмдэг мэдрэгдэхгүй байх боловч үр дагавар нь хүндэрч хурцадахыг анхаараарай. Бодол санаагаа сайтар хяна, учир нь таны хийх үйлдлийн тань гол хөшүүрэг нь болох тул. Өдрийг байгаль дэлхийд өнгөрүүлээрэй.
Өнөөдрийн зурхай /2015.08.02/ | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.