Шууд Chart

Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулна

2015-08-06 10:14:14

Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах Ажлыг хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.  
 
Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах ажлыг зохион байгуулан энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулахыг  Ажлын хэсэгт үүрэг болголоо.


Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулна  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй