Шууд Chart

Маргааш Чингисийн талбайд 500 лам ном хурна

2015-08-07 09:44:33

Маргааш өглөө 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ  цам”-д оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдах юм.

Мөн энэхүү арга хэмжээнд оролцох иргэдэд Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үнэгүй үйлчилгээ үзүүлнэ.


Маргааш Чингисийн талбайд 500 лам ном хурна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй