
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 9. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 25. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүтээлч эрэл хайгуул хийх, мэдлэгээ дээшлүүлэх, ямар нэг ажлыг хийж сурах ажилд одод ээлтэй хандах болно. Шинэ ажил хэрэг эхлүүлэх, ажил хэрэг болон засвар заслын ажлыг хийж дуусгах, аль эсвэл байр сууцаа товхинуулахад сайн өдөр. Энэ өдөр нь зөв зүйтэй үйлийг бэхжүүлэн батжуулах зөн билгийн билэг тэмдэгийн дор өнгөрнө. Таны эргэцүүлэл зөв зүйтэй, цаг үеэ олсон, нягт нямбай болсон байна. Эмчилгээ, сувилгааг хийхэд тохиромжтой өдөр.
Үхэр (4/20-5/20)
Эв найрамдал бэлгэдэх өдөр. Магадгүй та аливаа асуудалд эргэлзэх сэтгэл санаагаар унах дорой байдлаа ялж гарна. Тогтвортой амьдралыг тань шалгах үйл явдал тохиолдож магадгүй. Үр дүн нь (эерэг эсвэл сөрөг) амьдралыг тань үндсээр нь өөрчилж магадгүй юм. Тиймээс аливаа асуудалд болгоомжтой, ухаалаг хандахыг зөвлөж байна. Хэрэггүй холбоогоо тасалж, найдвартай гэсэн найз нөхөдтэйгээ байх нь алсдаа танд л хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Зугаатай өдөр. Сэтгэл санаа тэнцвэртэй байж эргэн тойрноосоо таашаал авч хөгжиж өнгөрөх өдөр. Амьдралын эрч хүч дээд цэгтээ байна. Худалдаа наймаа хийх, ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхэд таатай. Нөлөө бүхий хүмүүс болон найз нөхөддөө холбоо үүсгэж өөрийн талд байр суурьтай байлгаж чадвал танд амжилт ирнэ. Амралтын өдрийг ямарч стресгүй өнгөрөөх арга замыг эрэлхийл.
Мэлхий (6/22-7/22)
Эсрэг тэсрэг өдөр. Өдрийн эхэн хагаст ойр дотныхон болон найз нөхөдтэйгөө харилцахад тааламжгүй байна. Хайр дурлалын асуудалд холбогдохоос зайлсхийгээрэй. Тэдгээр нь тааламжгүй үр дүнд хүргэж болзошгүй. Шуналаа дагахаас зайлсхий. Тухайн байдал хурцдаж магадгүй учир огцом үг хэл хэлэх, чанга дуугаар ярьж зандрахгүй байхийг хичээ. Хамтрагчаа үл ойлгох, түүнлүү түрэмгийлэн зандрах нь хариу маргаанд хүргэнэ.
Арслан (7/23-8/22)
Худалдаа, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай шийдвэрлэгдэнэ. Ажил дээр зөвхөн та л гүйцэтгэж чадах шинэ ажлууд олон байна. Таны ажил хэрэгч идэвх зүтгэлийг удирдлага, бизнесийн түншүүд тань үнэлэх болно. Уран бүтээлд сайн өдөр. Цүнх дүүрэн юмтай хүн зүүдлэх, тааралдвал ажил хэрэг бүтэмжтэй байна. Өнөөдөр таны хувьд бүхний анхаарлын төвд байх тул үйл хөдлөлөө анхаарч яваарай. Хутга сэрээ унах, шил хагарах нь мууг зөгнөх болно.
Охин (8/23-9/22)
Амьдралын эрч хүч маш өндөр түвшинд байна. Биеийн хүчний дасгал хийх, шинэ ажлыг эхлүүлэх, барилга байшин барих, засвар үйлчилгээ хийхэд сайн өдөр. Худалдаа наймааны ажил эрхлэх, энэ чиглэлээр хэлэлцээр хийхэд амжилттай байх тул хэрвээ та маш том зүйл худалдан авахыг хүсэж байгаа бол түүнийгээ энэ өдөр амжуулаарай. Өдрийн хоёрдугаар хагаст сэтгэл санааны уналт болж бяцхан хямрах тул өөрийгөө эзэмдээрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдралын эрч хүч буурах өдөр. Энэ ордны эрчүүдийн хувийн амьдрал өгөөмөр сэтгэлтэй байж бусдыг уучлахыг зөвлөж байна. Харин бүсгүйчүүдэд хайрын холбоо дуусгавар болохыг сануулж байна. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн бүх зүйл танаас шалтгаалаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Зочид хүлээн авах, өөрөө айлд очих, тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлэх гээд нэлээд завгүйгээр өдрийг өнгөрөөх бололтой. Аян замд гарах буюу хумүүст бэлэг сэлт худалдан авах зэргээр хөрөнгө мөнгө их зарцуулах нь ойлгомжтой. Та олон хүний дунд өөрийн авъяас, ур чадварыг харуулан гялалзаж чадна. Энэ үеэр олон сонирхолтой хүнтэй танилцаж амжина.
Нум (11/22-12/21)
Уран бүтээл, урлагийн салбарын төлөөлөгчдөд ээлтэй байх өдөр. Магадгүй, та ямар нэгэн маш сонин гойд онцгой зүйлийг бүтээхийг оролдох бөгөөд түүнийгээ дуустал нь хийж гүйцэтгэх бололтой. Энэ өдөр нь ямар нэгэн шинэ нээлт хийх болон шинэ зүйлийг зохион бүтээхэд тааламжтай байх болно. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа маш сайхан, бас тэгээд халуун дулаан байх болно.
Матар (12/22-1/19)
Эрүүл мэндийн хувьд таагүй өдөр. Магадгүй өвдөх, гэмтэл бэртэл авах, сэтгэл санааны хямралд орж мэднэ. Өөрийнхөө сайн мэдэх, учрыг нь олж чадах ажлыг хийхээр барьж авахыг од гарагсын зүгээс сануулж байна. Эрсдлээс зайлсхийж, хөрөөдөж тайрдаг тоног төхөөрөмж, цахилгаан багаж хэрэгсэл дээр ажиллахгүй, зөвхөн шалгагдаж туршигдсан баталгаатай аргыг баримтлан ажиллаарай. Эмэгтэйчүүдэд романтик хөгжөөн цэнгээн, гэр оронд хүлээх үүрэг хариуцлага хоёрын аль нэгнийг сонгох шаардлага тулгарч мэдэх тул сайтар тунгаан бодох хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Ачаалал ихтэй өдөр. Буруу мэдээлэл аваад бие биедээ гомдож, үл ойлголцолд хүрч магадгүй. Ажилдаа хэнхэглэх, амжилтад хүрэх гэж хэтэрхий их хичээснээс болж, хамаг хүчээ барж, улмаар бие өвдөж болзошгүй байна. Өнөөдөр хэт яарах буюу хөл алдан үймрэх хэрэггүй. Цэвэр агаарт зугаалах, ойр дотны хүмүүсийн хамт идэвхтэй амрах, аялалаар явахад сайн өдөр.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр эрчүүдэд таатай. Өнөөдөр тэд асуудлаа шийдэж чадахаас гадна байраа засан гэрээ тохижуулж чадна. Модоор хийсэн тавилга ба эдлэлээс бусад зүйлийг худалдан авах нь амжилттай болно. Гэр бүлд өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэрүүл маргаан болж мэднэ.
Өнөөдрийн зурхай /2015.08.09/ | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.