
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 2. Адъяа гараг. Бага морь одтой, 1 цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Идэвхгүй өдөр. Үлбэгэр, ядарсан мэдрэмж танд төрж магадгүй. Хэрээс хэтэрсэн ачаалал таныг ядрааж тамирдуулна. Ажиллах эрч хүчээ сулруулахгүй бол хүнд өвчин тусах магадлал их байна. Танд удаан хугацааны амралт шаардпагатай байгаа болно.
Үхэр (4/20-5/20)
Биеийн хүчний ачаалал авах, цэвэр агаар байгалийн сайханд идэвхитэй амарч тухлахад тохиромжтой өдөр. Ерөнхийдөө аялж зугаалах, найз нөхөдтэйгөө харидцан ярилцаж хөөрөлдөхөд таатай өдөр байна. Зүүд зөнтэй байх нь. Хэрвээ та зүүдэндээ муур зүүдэлсэн бол энэ нь ажил төрөл бүтэлгүйтэх, аль эсвэл муу санаатны халдлагад өртөх магадлалтай.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийн үйлдэл болон ажил хэргийн шийдвэрээ сэтгэл хөдлөл дээрээ үндэслэн гаргасны хэрэггүй. Хэрвээ та өөрийгөө бусдын өмнө буруутай гэж үзэж байвал уучлалт гуйгаад, танд буруу зүйл хийсэн хүмүүс байвал тэдэнд өршөөл уучлалыг үзүүлээрэй. Урьд өмнө гаргасан алдаа дутагдлаа дахин давтан гаргахгүй байхыг хичээгээрэй. Ингэж чадвал хуучны танилууд болон найз нөхөд, хамтрагчид, түнш нартай харьцах харилцаанд чанарын томоохон нааштай үзүүлэлт гарах болно. Үүний үр дүнд өдрийн хоёрдугаар хагаст тайван байдал ноёрхохыг одод зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Азтай өдөр. Эртнээс төлөвлөж мөрөөдөж байсан төслөө өнөөдөр ажил хэрэг болгон явуулах томоохон боломж танд олдоно. Энэ төсөл нь орлогын шинэ эх үүсвэрийг нээж өгнө. Од гарагс таатай байрлалд байгаа тул энэ үеийг заавал ашиглаарай. Сайтар тунгаан бодсон ажил ашиг орлогыг авчирна. Худалдаа наймаа бизнесийн ажил хэрэг болон бүр эрсдэлтэй салбарт ч гэсэн амжилтыг олох болно. Хувийн амьдралын хувьд асуудал гарна. Учир нь таны ойр дотныхон чинь таны үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхгүй байж болзошгүй.
Арслан (7/23-8/22)
Цаашид тус дэм болох хэд хэдэн шинэ хүмүүстэй танилцана. Ямарваа нэгэн үүрэг гүйцэтгэж чадах чадвар, өөрийн зорилгодоо бусдыг татан оролцуулах нөлөөлөл тань амжилт авчирна. Харин таны үйлдлүүд үйл явдлыг бодитоор үнэлж дүгнэсэн байх ёстой. Таныг ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлд орсон үед тусалж байсан найз нөхдөө бүү март. Одоо тэдэндээ хариуг нь барих цаг иржээ.
Охин (8/23-9/22)
Болгоомжтой байх өдөр. Өөрийн шийдвэртээ эргэлзэж мөн баримтан дээр тулгуурлан амжилт гаргана. Өөрийн зорилгоо бат болгохоос өмнө илүү зүйлд бүү шуна эс тэгвээс ойр дотныхон эсвэл гэр бүлийнхэн тань эсэргүүцэх болно. Таныг сүүдэр мэт дагаад байгаа хэн нэгний атаархуу шунаг сэтгэлийг мартахгүй байхыг хичээ. Хэрэв энэ зүйл даамжирвал нилээн том асуудал үүсгэж болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Гэр бүлийн баяр баясгаланд умбаж, магнай тэнийн, дотоод эрх чөлөөгөө эдлэх өдөр. Бүх үйл ажиллагаа, үйл хөдлөл нэр төр, алдар гавьяаг тань өсгөхөд чиглэгдэх бололтой. Хүрээлэн байгаа хүмүүсийн хувьд таны санал бодол чухал байж, энэ өдрийн гол баатраар тодрох боломж их байна. Хайртай хүнтэйгээ болзох болон шинээр хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай өдөр ирлээ.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та хөндлөнгийн нөлөөнд бүрэн автаж, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж дийлэхгүй байх бололтой. Үүнээс болоод уучлах аргагүй алдаа хийж магадгүй. Ойр дотны хүнтэйгээ хэрэлдэж маргахаас зайлсхий. Та нөхцөл байдлыг эрүүл ухаанаар тунгааж, зөвшилцөлд хүрэхийг хичээ. Харанхуй газраар явах хэрэггүй. Шинэ танилтай болох гэж хичээх ч хэрэггүй, элдэв найр, нийллэгээс зугтаасан нь дээр. Гэртээ тайван амрах хэрэгтэй байна.
Нум (11/22-12/21)
Хайр сэтгэлд, гэр бүлийн харилцаанд, хүүхэд ба хамаатан садангуудыг халамжлахад таатай өдөр. Цаашдын хувь заяагаа холбох хүнээ эрчүүд өнөөдөр олно. Харин бүсгүйчүүд хүүхэд, найз бүсгүйдээ, ханьдаа хэт анхаарал тавьж болохгүй. Энэ нь хэрүүл гомдлын шалтгаан болно.
Матар (12/22-1/19)
Бусдын зүгээс өгөх зөвлөгөө, саналыг дагах гэсний хэрэггүй. Учир нь тэд алдаа мадагтай зөвлөгөө өгөх магадлал өндөр байна. Мөнгө санхүү, бизнесийн салбарт аятай таатай нөхцөл байдал бүрдэх болохыг од гарагс амлаж байна. Санал санаачлагыг гараасаа алдалгүй, бусдаас тусламж дэмжлэг хүсэлгүйгээр бүгдийг өөрийн хүчээр хийхийг бодоорой. Таны хувьд хүсэн мөрөөдөж л чадах төсөл төлөвлөгөөг ажил хэрэг болгож чадна.
Хумх (1/20-2/18)
Ойр дотнын хүмүүстэйгээ бага хэмжээгээр зөрөлдөж магадгүй. Хэт их сэжигч зан танд муу үр дүн авчирна. Тэвчээртэй ба сайхан санаатай байхыг хичээ. Зарим нэг өвчин хүндрэл дагуулж магадгүй тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна. Энэ ордны эрэгтэйчүүдэд хайрын шинэ болзоо ирэх тул бэлтгэлтэй бай.
Загас (2/19-3/20)
Бүтээж туурвих буюу уран бүтээлийн онгод хийморь бадрах өдөр. Таны энерги хүч чадал хоёр дахин нэмэгдэх бөгөөд та түүнийг бүтээлчээр ашиглаж чадах болно. Хувийн амьдралын хувьд хангалттай сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байх өдөр. Ганцхан таагүй зүйл нь таны эрүүл мэндтэй холбоотой асуудал.
Өнөөдрийн зурхай /2015.08.16/ | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.