
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулах тухай А/671 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 оны долоодугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Хөршийн хяналтын хөтөлбөр, Хөршийн хяналтын журам”-ыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг, хорооны оршин суугчдыг хоорондоо танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд 2015 оны наймдугаар сарын 22-ны өдөр зохион бйайгуулахаар шийдвэрлэлээ.
“Хөршийн өдөр” арга хэмжээний хөтөлбөр, удирдамжийг баталж, шаардагдах 62.3 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо.
Нийслэлийн хэмжээнд "Хөршийн өдөр"-ийг зохион байгуулна | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.