Шууд Chart

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийнэ

2015-08-19 11:57:41

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/671 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал / 2015 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс  есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батласан байна. 

Тус ажилтай холбогдуулан  Дүүргийн Засаг дарга нарт тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах үүрэг өглөө.

Мөн Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэгдлээ. Захирамжийн хэрэгжилтэнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналт тавьж ажиллана.


Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийнэ  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй