
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 8. Адъяа гараг. Онгоц одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 19 цаг 48 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрэл хайгуул, олон юмс эргэлдэх мөн хүч хэрэглэх өдөр. Таны эрүүл мэнд аюултай байгаа учир ажил албаа тааруулан ажиллахыг зөвлөж байна. Энэ өдөр олон хүн цугларсан газраас хол байхыг зөвлөж байна. Хэн нэгэнтэй муудалцахаас зайлсхийж, бусдад өгөөмөр сайхан сэтгэлээр хандахыг хичээ. Дотнын хүмүүсдээ дэмжлэг тусламж үзүүл.
Үхэр (4/20-5/20)
Таатай өдөр. Зөн совин, сэтгэл татах увидас, амьдралын эрч хүч нэмэгдэх өдөр. Бүтээлч ажил эсвэл дурын сонирхолыг тань татсан зүйлс шинэ авъяасыг тань нээнэ эсвэл нэмэлт санхүүгээ дээшлүүлэх эх үүсвэр олно. Ганц бие энэ ордныхон амлалтандаа хязгаартай бай мөн хувийн амьдрал тань азтай байна. Анхаарал хандуулж байгаа үйлдэлдээ өөрчлөлт хийгээрэй.
Хамтатгах (5/21-6/21)
Болгоомжтой байх өдөр. Таны амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Өнөөдөр эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг онцгой татах магадлалтай. Тэдний сонирхолыг татагсад нь голдуу загас, үхрийн ордных байх төлөвтэй гэж одод зөгнөжээ. Гэхдээ энэ учрал таатай бусаар, тодруулбал хэрүүл маргаан эсвэл харилцан сэтгэл хөндийрснөөр дуусч болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Энерги эрч хүчээр дүүрэн байх өдөр. Аливаа ажил төрлийг гүйцэтгэхдээ онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлт болж, уур цухал хөдөлж ядарч сульдсанаа мэдрэх бололтой. Гэнэтийн азгүй явдал тохиолдож үүний улмаас санхүүгийн байдал муудна. Цэвэр агаарт зугаалж, үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Зүүд зөнтэй байх ба биелэхийг нь хүлээгээрэй.
Арслан (7/23-8/22)
Хөл үймээн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн боловч үр бүтээл багатай өдөр. Эрүүл ухааныг тань сэтгэл хөдлөл чинь давамгайлж байна. Үдээс хойш ажил амжилттай байна. Идэвх мэдэгдэхүйц дээшилж бэрхшээл саадыг даван туулна. Та өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхныхоо алдаа дутагдалыг бүү шүүмжил.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр, та хувийн амьдрал, ахуйгаа өөрчлөхийн тулд дурын боломж бололцоог ашиглахыг од гарагс зөвшөөрч байна. Ухаантай байж, биеэ барьж тэвчээрийг гаргах явдал нь хөнгөн хуумгай үйл хөдлөл хийж хүндтэй хүнээ эвгүй байдалд оруулахаас тань сэрэмжлүүлэх цорын ганц гарц мөн. Эс бөгөөс та бүхний харилцаа хүндэрч, хөндий хүйтэн байдал тогтох аюул нүүрлэхийг анхаараарай. Орой тийш бие тавгүйрхэж мэднэ. Эрүүл мэнд, идэж ууж байгаа зүйлдээ онцгой анхаарал хандуулаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийгөө хамгаалах өдөр. Таагүй байдал мөн бодлогогүй алхам таны нэр хүндэд шууд нөлөөлнө. Энэ өдөр од гарагсын нөлөөгөөр таны амьдрал бага зэрэг суларна. Магадгүй санхүүгийн асуудалд алдагдал, үрэн таран хийх, хаях, эргэн тойрныхондоо үл ойлголцол гэх мэт зүйлстэй тулгарна. Үйл явдлыг дүгнэж өр зөөлөн, даруу байдал нөхцөл байдлыг өөрчлөнө.
Хилэнц (10/23-11/21)
Биеийн хүчний ажил хийхэд таагүй өдөр. Магадгүй ханиад томуу хүрэх, сэтгэл гутралд орж болзошгүй. Хувийн зан ааш хэлбэлзэлтэй байна. Таны дотоод байдал тань эргэн тойрны хүмүүсээ айлгаж мэднэ. Цахилгаан эд зүйлстэй харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Хайр сэтгэлийн эрч хүч сэргэн өөрчлөгдөх өдөр. Магадгүй танд үйл ажиллагааныхаа хүрээг, амьдрах газраа өөрчлөхтэй эсвэл амралттай холбоотой гэнэтийн өөрчлөлт гарч мэднэ. Өнөөдөр та өөрийн уран бүтээлийн авьяас чадвараа бүрэн дүүрэн нээж чадна. Таатай урилга, үүнийг хүлээж таны амьдралыг баялаг болгоно. Энэ өдөр эргэн тойрны бодит байвал тань руу чиглэх учир эерэг сэтгэлд төвлөрч, өөрт таатай хүмүүсээр хүрээлүүл. Шинж тэмдгийг анхаар.
Матар (12/22-1/19)
Бүх төрлийн харилцаа холбоонд хамгийн тохиромжгүй өдөр. Хувь заяа танд ээлжит сорилт шалгалтыг илгээж, өөрийн амьдралын зарчим, үзэл бодлын төлөө хэрхэн тууштай бат чанга зогсож чадаж байгааг шалгаж сорино. Магадгүй өнөөдөр хууран мэхлэлтийг амсах, урам хугаралтыг мэдрэх, аваар осол тохиолдож мэднэ. Бясалгах, ойр дотны хүнтэй харилцан ярилцах нь энэ өдрийн сөрөг хандлагын эрчмийг бууруулахад тусална. Ажил төрлийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, гэр орноо цэвэрлэх, зуслангийн газарт тохижилтын ажил хийх нь зохистой.
Хумх (1/20-2/18)
Ямар ч ажил хийхэд бүтэмжтэй, сайхан өдөр. Та санасан сэтгэсэн бүхнээ амьдралд хэрэгжүүлж чадна. Иймээс та сайн мэдэхгүй ажлаа ч барьж авч болно. Өнөөдөр эрсдэлтэй алхам хийж, азаа үзэхэд гэмгүй. Та хожих магадлалтай. Гэр ахуйн ажлаа урьдынхаас өөрөөр зохион байгуулж, хий. Бусдын санал болгосон тусламжийг бага гэж гололгүй хүлээн ав.
Загас (2/19-3/20)
Хүнд аюултай өдөр. Оддын таагүй байрлал харилцаанд тань байхгүй ширүүн занг гаргахад хүргэнэ. Болгоомжгүй ярих, хэт ширүүн шүүмжлэл, хоёрдмол утгатай наргианаас зайлсхий. Биеийн хүчний ачаалал авахыг хичээх хэрэггүй. Хурц ба огтлох багажтай цахилгаан төхөөрөмжтэй харьцахдаа туйлын болгоомжтой бай.
Өнөөдрийн зурхай /2015.08.23/ | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.