Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сэлхийн зусланд хайрган хучилттай авто зам барина

2015-08-24 09:52:53
Error loading player: No playable sources found

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  “Эрх шилжүүлэх тухай” А/684 дугаар захирамж гаргалаа.  Тус захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн Магадлашгүй ажлын зардлаас 2015 онд санхүүжих  авто замын ажлын жагсаалтыг гаргаж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан  холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо.
 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015 онд санхүүжих
/төгрөгөөр/
1 Сэлхийн зуслангийн 800 м хайрган хучилттай авто зам /Сүхбаатар дүүрэг,   20 дугаар хороо/ 2015 113,506,631
  ДҮН   113,506,631

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт  тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. 

Сэлхийн зусланд хайрган хучилттай авто зам барина   
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй