Шууд Chart

Сургууль, цэцэрлэг орчмын явган хүний гарцыг тэмдэгжүүлж байна

2015-08-28 12:45:40

Нийслэлээс хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хүүхдүүдийг замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц хийж, хурд сааруулагч тавин, хашаа, хайс байрлуулж байгаа юм.  

Энэ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд  54 сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарцын тэмдэглэлээг хийж дуусгахаар ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс өгсөн мэдээллээр сургууль, цэцэрлэгийн орчимд 2000 метр квадрат явган хүний гарцын тэмдэглэлээг хийж байгаа юм байна.


Сургууль, цэцэрлэг орчмын явган хүний гарцыг тэмдэгжүүлж байна  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй