Шууд Chart

Дэлгэцийн нүцгэлэлт -“Микки Рурктэй үнсэлцэнэ гэдэг бол үнсний сав долоож байгаатай адил”

2015-08-31 17:05:12

Харви Кейтелтэй хамт “Төгөлдөр Хуур” кинонд тоглосон жүжигчин Холи Хантер: “-Би ер нь тоглосон киноныхоо секс-сценд орлон тоглогч авахыг хүсдэггүй. Тэр сайхан зүйлийг өөрийн биеэр яагаад хийж болохгүй гэж” хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан. Мөн тэрбээр “-Шал дэмий зүйл! Үнэхээр киноны тэр хэсэгт л өөрөө тоглохгүй юм бол анхнаасаа яах гэж тэр дүрийг авдаг байна. Харви бид хоёр тэр хэсэгт юу хийх талаараа нэг их ярьж тохироогүй. “Төгөлдөр хуур”-ын секс хэсэг бол хяналтаа алдсан, тачаалд шунасан хоёр хүний жинхэнэ үйлдэл байсан юм шүү” хэмээн хэлсэн байдаг.

Тэгвэл үүний хажууд Натали Портманы “Оддын Дайн”-ы зураг авалтын үеэр хамтран тоглогч Хейден Кристенсен /”Дарт Вейдер”/-тэй үнсэлцдэг хэсэг бол юу ч биш гэлтэй. Кино дэлгэцнээ гарсны дараа Натали “-Тухайн үед би өөрийгөө яг биеэ үнэлэгч юм шиг төсөөлж байсан. Найруулагч өндөр дуугаар тэгж үнс, ингэж тэвэр гэж загнаад л…” хэмээн үйлдэлдээ их харамсаж явдаг талаарх сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Үзэгчид одоо ч гэсэн Майкл Дугласын хайр дурлалын хэсэг бүхий кинонд дуртай хэвээр. Тэр гайхалтай эр! Алдарт секс-симбол Шэрон Стоунтай хамт “Үндсэн араншин” кинонд тоглосон тэрбээр ор хөнжлийн ажлыг харуулсан зургаан өдрийн зураг авалтын дараа хөл дээрээ ч зогсож чадахгүй болтлоо ядарсан байжээ. Тэдний биеийн бүх хэсэг ядарч сульдан, зарим газартаа бүр өвчин орсон байсан тухай яриа ч байдаг. Энэ нь секс сценийг янз бүрийн байрлалаар үзүүлэх гэсэн найруулагчийн “буруу” байж. Тэгээд болоогүй тэднийг хэзээд ч нөгөө ажлаа хийхэд бэлэн байхыг шаарддаг байсан нь ийнхүү сульдахад хүргэжээ. Маш их сэргээш /”виагра”/ хэрэглэдэг байсан нь Майклыг өөрийгөө хянах чадваргүй болгож орхисон гэдэг. Киноны дараа Майкл Дуглас хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэн “секс мансуурлын” эсрэг курс эмчилгээ хийлгэхэд хүрчээ. Тэр тухайн киноны сексийн талд их энерги өөртөө шингээж авсан байлаа. Эмч нар түүний “өвчнийг” эдгээж чадаагүйгээс байнга араар нь тавих болсон нөхрөөсөө Диандра аргагүйн эрхэнд салахад хүрсэн билээ.

“Микки Рурктэй үнсэлцэнэ гэдэг бол үнсний сав долоож байгаатай адил зүйл” хэмээн Ким Бэссинжер “9/7 хоног” киноны зураг авалт дууссаны дараа хэвлэлийн нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэр хоёрын харьцаа зураг авалтын талбай дээр гал халуун дурлалт хосууд шиг байх боловч энгийн үед тийм биш байжээ. Бараг л танихгүй хүмүүс мэт… Гэрчүүдийн эргэн дурсаж байгаагаар бол Ким хамтрагчаасаа бага зэрэг эмээдэг байжээ. Майкл түүнтэй арай л ширүүн харьцаад байгаа нь бүсгүйд мэдрэгддэг байсан гэнэ. Тэд зураг авалтын талбайн гадна талд өөр хоорондоо нэг их харьцаад байдаггүй, зураг авалтыг завсарлахад ч гэсэн хамт байж харагддаггүй байсан гэдэг. Цахилгаан шатаар хүртэл тус тусдаа явна. “Мик өөрийнхөө болон Кимийн хүсэл тачаалаа маш сайн хянаж байна. Тэвчээртэй юм. Энэ нь ч дэлгэцэн дээр секс-сценийг амьд мэт гаргахад сайнаар нөлөөлж байна” хэмээн найруулагч Эдриан Лайн хэлсэн байдаг билээ.

Эрик Мабиусийн хувьд эротик-сценийг шал өөр талаас нь үзэн яддаг. Сальма Хайектай “Тэнэг Бетти” хэмээх телесериалд тоглож байсан тэр киноны “ачаар” зураг авалтын талбай дээр ч, орон дотроо ч мексикийн энэ сайхан бүсгүйг хажуудаа байлгах боломжтой байсан. 100%-ийн боломж гэхэд болно. Гэтэл тэр “тэнэг” нэг л зүйлээс эмээдэг байж. Учир нь Сальма маш олон нохой тэжээдэг учир хэзээ нэгэн цагт тэдгээрийнх нь нэг нь нүцгэн байх өөрийг нь хазаж болно гэдгээс Эрик айдаг байв. “-Тэр даан ч олон нохойтой. Заримдаа унтлагын өрөө нь гэхэд гадаа гудамжийг санагдуулдаг” хэмээн Эрик харамсалаа хэлсэн байдаг.

Заримдаа дэлгэцийн баатруудад хүнд даалгавар ногдоно. Леонардо ДиКаприо “Бүтэн холбоо” кинонд Дэвид Тьюлистой үнсэлцэх хэсэг гардаг. Тэд Францын яруу найрагч Артур Рембо, Пол Верлен нарын сексийн амьдарлыг дэлгэцнээ амьдруулахыг хэрэндээ л хичээсэн хэмээн өөрсдөө тайлбарладаг юм. “-Бид секс хийгээгүй. Харин дурлалын хэсгээс харуулсан. Рембо, Верлен хоёр маш дотно байсан. Би тэдний нэгийн дүрийг бүтээх гэж оролдож л үзлээ. Дэвид бид хоёрт олон удаа үнсэлцэх хэрэг гарсан. Дэвид ч сайн юм билээ шүү. /инээв/ Сүүлдээ ч үүнд дассан даа. Түүний царайг харахаар одоо үнсэх ёстой гэж боддог ч уруул маань “-Хүсэхгүй байна!” хэмээн хэлдэг байсан” хэмээн Лео эрэгтэй хүнтэй амраглаж байсан талаараа дурсан ярьдаг.

Жүжигчин Женнифер Жэйсон Ли өөрийн бүтээсэн дэлгэцийн эротик хэсгүүдэд тоглосон хамтрагч нарынхаа талаар “-Тэдний дунд сайн сайн залуус цөөнгүй байсан. Ах дүү Алек, Билли Болдуин хоёртой тийм зүйлийг хийхэд сайхан. Алектай нэг оронд ороход яг л уулын цанаар гулгаж байгаа мэт таашаал төрдөг. Мэдрэмж сайтай түүнд бүх зүйлийг даатгаад итгэж болох эр. Мэдээж бид хоёр жинхэнээсээ секс хийгээгүй л дээ. Гэхдээ тэр хэсгүүдийг бид яг амьд гэмээр үйлдсэн. Харин “Рижмонтын дунд сургуулийн хүнд цаг үе” кинонд тоглосон Роберт Романус надтай маш хөндий, үл тоомсорлосон байдалтай хандаж байсан шүү. Над руу харах ч дургүй байсан. Роберт үнсэлцдэг хэсэг дээр хүртэл бохь зажилчихсан… Үнэн хэрэгтээ бол тэр секс-сцений өмнөхөн их сандарсандаа надтай харьцахгүй байхыг илүүд үздэг байсан л байхгүй юу. Өөрийн биеэ барих арга гэх юм уу даа. Надад түүнд гомдоод байх юм байхгүй ээ” хэмээн илэн далангүй ярьсан байдаг юм.

Одоогоос 35 жилийн өмнө домогт найруулагч Бернардо Бертолуччи “Парисийн сүүлчийн танго” гэсэн киногоороо нийгэмд тэсрэлт хийсэн билээ. /Манай хойд хөршид энэ киног үзсэн эсвэл гаргасан хүн эрүүгийн гэмт хэрэгтэн болдог байлаа. Орч./ “Загалмайлсан эцэг” Марлон Брандогийн хэлснээр найруулагч нь түүнийг Мария Шнайдертай жинхнээсээ секс хийхийг шаарджээ. Залуухан Мария зураг авалтын дараа өвдөлт болон сэтгэл санааны хямралаас болон уйлж байсан гэдэг. Харин Марлон Брандо тэр киноноос хойш бүтэн 20 жил Бертолуччитай дуугараагүй гэдэг. /Учир нь Бернардо тэр нэрт жүжигчний Ли Страсбергийн “школь”-ийн жүжигчний бодит дүр төрхийг нэгхэн өдрийн дотор үгүй хийсэн юм. Орч./ Сүүлдээ өөр рүү нь довтлон дайрах элдэв шүүмжлэл, хараалд залхсан Бернардо “-Та нарын хамгийн дуртай, сайхан зүйл чинь дур тавилт биз дээ” хэмээн хариулах болсон гэдэг.

Тэгвэл түүнээс бусад найруулагчид энэ ээдрээтэй асуудалд өөр өөрийнхөөрөө ханддаг байна. Испанийн найруулагч Педро Альмодовар “-Ор хөнжлийн асуудлыг харуулах нь тухайн бүтээлийн үйл явдлыг удаашруулж, эрч хүчгүй болгож орхидог. Тиймээс би өөрийн сэтгэл хөдөлгөсөн кинондоо хэзээ ч секс харуулдаггүй. Зүгээр л тэр хоёр унтлаа гэдгийг л үзэгчдэд ойлгуулахад болно“ хэмээн үздэг байна.

Бас өөр нэг үзэл бодол байна. “-Миний бодлоор бол урлагт хориотой зүйл гэж байх ёсгүй” хэмээн найруулагч бүсгүй Кэтрин Брейа үзэж байх юм. Энэ эмэгтэй “Романс” болон “Порнограти” гэсэн кинондоо порно-од Рокко Сиффредиг урьж тоглуулснаараа дэлхийн кино урлагийн түүхэнд сенсаци дэгдээж байсан юм. Тэрбээр “-Та нар амьдралдаа нэг удаа ч гэсэн сеск хийх мэдрэмжээс татгалзаж байсан гэж үү? Мэдээж, үгүй. Тиймээс яагаад би үүнийг кинон дээр харуулахаас татгалзах гэж. Хүний үзээгүйг тэдэнд харуулах нь миний үүрэг ч юм бил үү” хэмээн өөрийнхөө тэрхүү үйлдлийн талаар тайлбар хийж байсан билээ.

Харин хуучин соц орнуудын хувьд секс үйлдэл дэлгэцнээ гарах нь нийгмийн хамгийн хориотой зүйлийн нэг байлаа. Эрэгтэй хүний ойр дотно байгаа байдал зөвхөн хаалттай амьдрал дээр байх ёстой гэж “начальникууд” үздэг байв. Харин хуучин ЗХУ-ын хувьд анхны секс төрхтэй кинонд “Бяцхан Вера” тооцогддог. /Энэ киног манай Монголын кино сонирхогчид болон тэр үеийн үзэгчид сайн санаж байгаа болов уу. Жинхэнэ дайн болон байж үздэг хэдэн киноны нэг байлаа шүү дээ. Орч/ Уг киноны гол дүрийн эмэгтэй, эрэгтэй хоёр зөвхөн үнсэлцээд зогсохгүй бүр сеск хийж байгааг нь харуулснаараа энэ бүтээл зүүн Европт багагүй нэр алдарт хүрч байв. Кино театруудын касс ч урт дарааллаар дүүрээд л… дэлгэцнээ гарч эхэлсний дараагаар үзэгчид хамгийн эхлээд сексийн талаар бодохгүй байлаа. Харин тухайн цаг үеийн Зөвлөлт орны харгис хатуу нийгмийн бодлого, эрх чөлөөт биш амьдралынхаа тухай эрэгцүүлж эхэлсэн юм. Үнэхээр ч энэ бүтээл ЗХУ задран бутарч, шинэчлэгдэн өөрчлөгдөх эхлэлд багагүй нөлөөлсөн гэхэд болохгүй юмгүй.

“Бяцхан Вера”-гийн дараа Петр Тодорковскийн “Интер-охид” киног үзэгчид арай зөөлөн хүлээж авсан. Уг бүтээл дээр “интер-охин” Таня зургаан япон эрд "эдлүүлж" байгаа хэсэг гардаг. Жүжигчин Елена Яковлева энэ дүрийг бүтээсэн бөгөөд хивсэн дээр хэвтэх түүнтэй зураг авалтын үеэр нэг ч япон хүн “харьцаагүй” гэдэг.

Харин одоо бол Оросын кино урлагт секс скандал бүхий хэсгийг төвөггүй олж үзэж болно. Бүр хамгийн эвгүй байрлалд, таагүй газарт ч үүнийг хийж байгааг үзүүлэх болж. Жишээ нь, “Лифт” хэмээх кинонд жүжигчин Ольга Родионова, Игорь Верник хоёр цахилгаан шатны кабинд үхдэл, цусан дунд секс хийж байгаа сцени гардаг. “-Та өөрийгөө ийм байдалд төсөөлж чадах уу? Эргэн тойронд хүүр, цус … Гэтэл тэр бол таны амьдралын хамгийн эцсийн мөч байдаг. Гэтэл та эсрэг хүйстнээ гэнэт хүсээд… Магадгүй сүүлийн удаа нөгөө ажлаа хиймээр санагдаад л… Ингээд маш хурдан, хүчтэй…” хэмээн уг киноны зохиолч Роман Доронин өөрийн зөв гэдгээ батлахыг оролдож байсан. Харин жүжигчдийн хувьд тэр хэсэгт тоглох хэцүү байсан байх. Игорь Верник бөөн шарх сорви харин Ольгагийн царай хөхөрчихсөн. Ийм байхад дур хүсэл төрүүлнэ гэдэг юу л бол.

Харин “Хүйсийн харьцаа” киноны зураг авалтын үеэр Лидия Вележеватай нэгэн таагүй явдал тохиолдсон юм. Жүжигчин бүсгүй зураг авалтаас хоёр өдрийн чөлөө авч яваад эргээд ирэхэд нь нэг зүйл түүнийг гайхшруулжээ. Эзгүй хойгуур нь найруулагч секс хийж байгаа хэсэгт орлон тоглогч ашигласан байжээ. Ингээд гэрээ хэлцэл хөндөгдөж Лидия шүүхэд гомдол гарган ялсан гэдэг.

“-Би тэр хэсэгт тоглоход татгалзахгүй л байсан ш дээ. Нөхөртэй болохоосоо өмнө зарим нэгэн зүйлийг туршмаар байна. Түүнийгээ ажил дээрээ туршихад болохгүй юмгүй биз дээ. Тэр Холливудынхан бүгд л ингэж гарч ирдэг ш дээ” хэмээн Лидия шүүх хурал дээр мэдүүлж байсан юм.

“Эротикийн өвөг эцгүүд”. Ингэж хэлэхээр хүн гэж битгий бодоорой. Энэ бол кино. Дэлгэцнээ хамгийн анх үзэгдсэн эротик сцени “Үнсэлт” кинонд гардаг байна. 1986 онд бүтээгдсэн энэ киног үзсэн үзэгчид тухайн үедээ ихээхэн шоконд орж, цочирдож байсан гэнэ шүү. Гэхдээ түүний дараахан гарсан “Галт тэрэг ирлээ!” киноны эр, эм хоёрын үнсэлт өмнөхөөсөө улам халуухан болжээ. Тэгвэл та 1915 онд “Зүлгэн дээрх сэндвич” кинонд жүжигчид нь үнсэлцээд зогсохгүй анх удаа бүрэн нүцгэн шахуу гарч үзэгчид орилолдож байна гээд төсөөл дөө.

Нийтэлсэн: Р.Слава

Дэлгэцийн нүцгэлэлт -“Микки Рурктэй үнсэлцэнэ гэдэг бол үнсний сав долоож байгаатай адил”  
Үзсэн: 5092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй