Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.09.06/

2015-09-06 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 6. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 23. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, 7 улаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавь. Амьдралын эрч хүч гэнэт буурна. Ганцаар байж шинэ төрлийн үйл ажиллагаанд шилжих тухайгаа бодох, аж амьдралаа эрэгцүүлэхэд тохиромжтой. Таны ажил хэрэгч байдал мөн дуусгавар болж буй ажилдаа анхаарал болгоомжтой ухаантай байхыг зөвлөж байна. Өөрийн биеийн байдалдаа анхаарлаа хандуулаарай. Мөн гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах, кино үзэх зэргээр цагийг хөгжилтэй, идэвхитэй өнгөрүүлээрэй.


Үхэр (4/20-5/20)

Сансрын энергийг шингээх өдөр. Ёс суртахуун, оюунлаг түвшинд өөрчлөлт хийхэд тохиромжтой. Сэтгэл хөдлөл өнөөдөр ухамсарыг дарамтлах байх. Таны алхам, үйлдэл бодол санаанаас түрүүлчих вий дээ. Иймээс “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг зүйр цэцэн үгийг мөрдлөг болго. Мэргэ төлөг хийхэд таарамжгүй, яагаад гэвэл өнөөдөр аюултай, муу хүчийг тань руу дуудаж магадгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Таагүй өдөр. Хайртай хүнтэйгээ хэрэлдэх эсвэл шуугиан гарч магадгүй ба энэ бүгд танаас шалтгаалах тул бүрэн холбоогоо таслах эсвэл биеийн байдал муудаж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй өвчнийг үл тоох хэрэггүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хоёрдмол шинжтэй өдөр. Үдээс өмнө найз нөхөд болон ойр дотны хүмүүстэй харилцахад хамгийн таагүй хүнд хэцүү байх болно. Үйл явдлын өрнөл нь байж болох хил хязгаарыг давж сүйрлийн ирмэгт хүрэх магадлалтай. Түнш, найз нөхдийгөө үл ойлгосноор уур бухимдлыг төрүүлж, түрэмгий зан гаргахад хүргэнэ. Энэ нь тэдний зүгээс таныг буруутган шүүж, харилцан бүдүүлэг зан гаргах байдлыг үүсгэнэ.

 


Арслан (7/23-8/22)   

Аливаа зүйлд суралцахад хялбар өдөр. Та уулыг ч эргүүлэх эрч хүчтэй байна. Оюун ухаан саруул итгэн үнэмшүүлэх чадвар өндөр байгаа тул энэ амралтын өдрийг ажил эсвэл хичээл сурлагадаа зориул. Ерөнхийдөө элдэв зөрчил энэ сард та бүхнээс салахгүй бололтой. Энэ сард эмэгтэйчүүд ч эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай байна. Ихэнх энэ ордныхон ажил амьдралаа зохицуулж хэт ядрахаас болгоомжил. Ажил хэргийн хувьд томоохон зорилт тавьж ажилла.


Охин (8/23-9/22)    

Идэвхигүй, бясалгах өдөр. Урт хугацааны төлөвлөгөө бүү төлөвлө, амлалт бүү ав.Биеийн ачаалал авах, биеийн тамираар хичээллэх, засвар хийх эсвэл эмхэлж цэгцлэхэд тохиромжтой.Өөрийн сэтгэл санаагаа хяна, болгоомжгүй үгээрээ хэнийг ч бай гомдоохгүй байхыг анхаар.Томоохон хэмжээний хэрүүл гарах магадлал маш өндөр байна. Гуйлтыг биелүүлэхээс татгалзаж болохгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Хүнд аюултай, өөртөө итгэлгүй байдал давамгайлсан, хагарал үүссэн, хууран мэхлэлт, хордлого авах өдөр. Таагүй байдал сэтгэл санааг тань хямраах болно. Мэргэ төлгөөс хол байхыг зөвлөж байна Энэ нь аюултай харын хүч дагуулж магадгүй. Хүмүүстэй харьцахаа багасгаж мөн чухал шийдвэрийг бүү хий.



Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр оршин суугаа газраа өөрчлөхийг хүсч магадгүй. Хамт олны таагүй уур амьсгалаас үүдэн зарим хүмүүс ажилаа солихыг оролдож ч болзошгүй. Гэхдээ энэ бүхэн түр зуурын хүндрэл байх болно. Ганц бие хүмүүсийн хувьд амрагийн харилцаа мухардмал байдалд орж болзошгүй. Түүнчлэн урьдаас төлөвлөөгуй үрлэг зарлага гарах төлөвтэй.


Нум (11/22-12/21)    

Энэ өдөр маш хүнд санагдаж мэднэ. Хүсээгүй уулзалт, таагүй мэдээ сонсож мэднэ. Эрчүүд санхүү бууралттай болж магадгүй гэж одод анхааруулж байна. Эмэгтэйчүүдийн шинэ сонирхол нь богино хугацааны байж мэднэ. Сэтгэлээр унах буюу гомдоно.

 


Матар (12/22-1/19)   

Энэ өдрийн хувьд ажил хэрэгт ямар нэгэн амжилт ололт харагдахгүй байна. Гэр бүлд тэнцвэртэй, тогтвортой байдал гарахгүй нь бололтой. Харин та сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнийг барин дийлж чадвал нөхцөл байдлыг эерэг талд өөрчилж болно. Зөрчилдөөнтэй нөхцөл байдалд архи дарс хэрэглэх нь хамгийн муу туслагч болохыг бүү мартаарай.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр гэрийн ажил гарч магад, төрөл төрөгсөдтэйгээ эсвэл найз нарын хувьд асуудал үүсч мэднэ. Та байдлыг эрүүл ухаанаар үнэлж, зөв зүйтэй шийдвэрийг олж чадна. Хүчтэй сэтгэл санааны илрэл, эсвэл гадна нөлөө таныг бүхэлдээ хамарч болно. Алдаа хийхгүйн тулд ухаалаг ба болгоомжтой байх хэрэгтэй. Өнөөдөр таны мэдрэмж онц хурц болж магад. Эдгээр нь аюулгүй урсгалд үүссэн ачааллыг оруулна.


Загас (2/19-3/20)

Аюултай өдөр. Хувийн амьдралд хүндрэл, урам хугарах байдал гарч ирэх, төрөл садантайгаа харилцах харилцаанд хүндрэл гарч болно. Эрсдэл бүхий үйл ажиллагаа хэрэггүй. Гэмтэл, санхүүгийн алдагдал хүлээж магадгүй. Гэр бүлийн хүрээнд амарч ганцаар тоглох зугаалахад сайн.



 


Өнөөдрийн зурхай /2015.09.06/  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй