Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаан-Үд хотын ойн арга хэмжээний нээлтэд үг хэлэв

2015-09-06 11:09:55
Error loading player: No playable sources found

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Улаан-Үд хотын 349 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Монголчууд бид хувьтай хүн хур борооноор гэж хэлдэг.

Өнөөдөр Улаан-Үд хотын иргэд та бүхэн биднийг хур бороотой, халуун сэтгэлээр угтсанд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Та бүхэнд 349 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид сайхан хотод сайхан амьдрахыг мөрөөддөг.Үүнийгээ ажил хэрэг болгоход Улаан-Үд хотын өнгөрсөн болон өнөөгийн хөгжлийн арвин баялаг туршлага, ажилч хичээнгүй иргэдийнх нь уйгагүй хөдөлмөрийн үр шим бидэнд үлгэр дуурайлал болж байдаг билээ.

Улаан-Үд хотод болж байгаа Улаанбаатар хотын соёлын өдрүүдэд өндөр ач холбогдол өгч амжилттай явуулах нөхцөлийг бүрдүүлж, элгэмсэг хүндэтгэл үзүүлсэн Улаан-Үд хотын нийт ард иргэд, Буриад улсын Засгийн газар, Улаан-Үд хотын захиргаанд энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн өмнөөс хувиасаа талархал илэрхийлье.Улаан-Үд, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өөдлөн дэвжих болтугай.Та бүхний дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот хөгжиж чадна.Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын мэнд хүргэе” гэв.


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаан-Үд хотын ойн арга хэмжээний нээлтэд үг хэлэв  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй