
- Эхлээд хакерууд цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн бүртгэлтэй ухаалаг гар утасны дугаарыг олж авна.
- Тэд нэвтрэх хуудас (sign-in)-д цахим шуудангийн ID-г оруулаад нууц үг сэргээх үйл явцыг эхлүүлнэ.
- Энэ хуудасд халдагчид баталгаажуулалтын кодыг хэрэглэгч рүү текст мессежээр илгээх сонголт хийнэ.
- Тэр даруйд хэрэглэгч өөрийн цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгчээс “Албан ёсны баталгаажуулалтын код”-ыг агуулсан гэнэтийн текст мессеж хүлээн авах болно.
- Яг энэ үед халдагч өөрийн утаснаас хохирогч руу дараах утга бүхий өөр нэг текстийг илгээнэ. “Google байна. Таны дансанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явагдсан тул та баталгаажуулалтын код оо ирүүлнэ үү”
- Халдагч нь цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгч гэж хуурамч дүр үзүүлэх хэдий ч хохирогч ямар нэг үл таних дугаараас илгээсэн бол энэ текст мессежийг үзэж мэдэх боломжтой.
- Хохирогч цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгчээс хүлээн авсан “албан ёсны баталгаажуулалтын код”-ыг 2 дахь текст мессежд хариу болгон илгээнэ.
- Халдагч хохирогчоос “Албан ёсны баталгаажуулалтын код”-ыг хүлээн авсны дараа энэ баталгаажуулалтын кодыг оруулаад хохирогчийн цахим шуудангийн дансны “Нууц үгийг дахин тохируулах”-ыг хэрэгжүүлэх боломжтой. Улмаар хакерууд хохирогчийн цахим шуудангийн данс болон бусад эмзэг чухал итгэмжлэлүүдэд хялбархан хандана.
- “Албан ёсны баталгаажуулалтын код” ажиллаагүй тохиолдолд халдагч нь өөр нэг текст мессежийг дараах агуулгаар хохирогч руу илгээнэ. “Бид одоо ч гэсэн таны дансруу зөвшөөрөлгүй нэвтрэлтийг илрүүлсэн хэвээр. Google баталгаажуулалтын кодыг текст мессежээр дахин илгээж байна. Таны Google дансны аюулгүй байдалд туслахын тулд хариу ирүүлнэ үү”
- Symantec-ийн судлаачид цаашид ч халдагчид хохирогчийн бүртгэл рүү хандах хандалтыг олж аваад өөр нэг цахим шуудан нэмэх замаар хохирогчийн дансанд болж буй бүх цахим шуудангийн гүйлгээний хуулбарыг хүлээн авах болно гэдгийг дурьдсан.
- Мөн эдгээр хакерууд түр нууц үгийг текст мессежээр хохирогч руу илгээх тохиодол байж болох юм. Уг мессеж нь “ Google дансаа шалгасанд баярлалаа. Таны түр нууц үг [ТҮР НУУЦ ҮГ]”
- Хохирогч нь өөрийн цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгчээс хууль ёсны баталгаажуулалтын процедур байсан ба өөрийн дансыг аюулгүй гэж итгэх болно.
- Хэрэв та нэвтрэх үйлдэл хийгээгүй байхад ямар нэг баталгаажуулалтын код хүлээн авбал түгшүүрийн тохиог нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд та нэн даруй энэ текст мессеж хууль ёсны эсэхийг шалгахын тулд өөрийн цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгчийг шалгах хэрэгтэй.
- Ялангуяа та хүсэлт илгээгүй байхад гэнэтийн баталгаажуулалтын код асуусан текст мессежээс болгоомжлох.
- Нууц үг сэргээх үйлчилгээнээс албан, хууль ёсны мессеж нь зөвхөн баталгаажуулалтын кодыг өгдөг бөгөөд мессежд хариу өгөх талаар хэзээч асуудаггүй гэдгийг санаж байх хэрэгтэй.
Хакеруудад цахим шууданд дайралт хийхийн тулд утасны дугаар байхад хангалттай | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.