
Уншигч та фэйсбүүк дэх хувийн мэдээллийн архиваа хадгалан авахыг хүссэн эсвэл фэйсбүүкээсээ нүүр буруулахаар шийдсэн бол дараах зөвлөгөөг анхаараарай. Таны олон өдрийг элээн байж фэйсбүүктээ оруулсан мэдээллүүдийг дараах аргаар хялбархан татаад авчих боломжтой.
1. Фэйсбүүк хуудасны "Settings"-рүү орно.
2. "Settings" рүү ороход "General Account Settings" цонх гарч ирнэ. Тус цонхны доод талд байрлах "Download a copy" командыг дарна.
3. "Download Your Information" цонх гарч ирнэ. "Start My Archive" командыг сонгоно.
4. "Request My Download" цонх идэвхжинэ. "Okay" командын товчлуурыг дарна.
5. Фэйсбүүкт бүртгэлтэй таны майл хаяг руу хоёр захидал ирнэ. Түүнээс "Your Facebook download is ready" гэсэн захидлыг нээнэ.
6. Тус захидлаар таны файсбүүкт архивлагдсан мэдээллийг татаж авах линк ирсэн байгаа. Түүнийг дарж орно.
7. "Download Your Information" цонх идэвхжинэ. "Download Archive" командыг сонгоно.
8. Хэрэглэгчийн нууц үгийг асууна. Нууц үгээ оруулаад "Submit" командыг дарснаар таны фэйсбүүкийн профайл ID-аар нэрлэгдсэн архив файл татагдана.
9. Татаж авсан хавтас дотор "html", "photos", "index.htm" гэсэн хэсгүүд байгаа. Түүний "index.htm" файлд таны хувийн мэдээллүүд байршиж байгаа болно. Танд амжилт хүсье.
Фэйсбүүкээс өөрийнхөө мэдээллийг татаж авах уу... | ||
Үзсэн: 3136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.