
14 жилийн өмнөх энэ өдөр АНУ-д байх “Дэлхийн худалдааны төв”-ийн ихэр цамхаг халдлагад өртөж, олон мянган хүний амь эрсэдсэн аймшигт хэрэг болсон билээ. Тэгвэл олон мянган хүний амийг авч одсон тус халдлагад азаар өртөөгүй нэлээд хүн байсан ажээ. Тодруулбал, есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр нэгэн том компанийн захирал амьд үлдэж чадсан байна. Тэр анх удаагаа хүүгээ цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгч байгаад ажилдаа очиж амжаагүй байх үед ихэр цамхаг халдлагад өртжээ. Мөн нэгэн менежер залуу өрөөнийхөндөө хоол авахаар гарсан байж. Тэр өдөр менежер залуугийн ээлж байсан бөгөөд тэдний ажлынхан ээлж ээлжээрээ өглөөний цайгаа ойролцоох түргэн хоолны газраас авдаг байсан байна. Түүнчлэн худалдааны ажилтан нэгэн бүсгүйн сэрүүлэг нь цагтаа дуугараагүйгээс болж ажлаасаа хоцорсон байж, мөн нэг эр Нью Жерсигийн зам дээр түгжрэлд орж, бас өөр хэн нэг нь автобуснаасаа хоцорч, нэг эмэгтэй хувцсан дээрээ кофе дусааснаас болж хувцсаа солихоор ажлаасаа гарсан тэр үед энэхүү аймшигт зүйл тохиосон аж.
Үүгээр ч зогсохгүй машин нь эвдэрч зогссон, такси барьж чадаагүй тохиолдлоос болж азаар аймшигт халдлагаас амь гарсан хүмүүс байхад хамгийн гайхалтай нэгэн тохиолдол нь нэг залуу шинэ гутал өмсөөд ажилдаа гарсан ч замд нь шинэ гутал нь хөлийг нь холгож, тэрбээр шархны лент авахаар аптект зогсож байх үед ихэр цамхаг нуржээ.
Энэ энгийн мөртлөө амьдралыг нь үргэлжлүүлэх тохиолууд байсан учраас тэд өнөөдөр амьд байна. Тиймээс та түгжрэлд зогсох үедээ, эсвэл лифтэнд амжаагүй үедээ, эсвэл утасны дуудлаганд хариу өгөх гэж түр саатах үедээ ч амьдралд тохиолдох жижиг сажиг зүйлсийг тайвнаар хүлээн авч, хувь заяа намайг яг одоо энд байлгахыг хүсэж байгаа гэж бодох хэрэгтэй. Хэрвээ танд ийм зүйлс тохиолдвол, хэрвээ өглөөг бүтэлгүй эхэлж байгаа юм шиг санагдвал, хэрвээ түлхүүрээ хайгаад олохгүй байгаа бол, хэрвээ хүүхдүүд удаан хувцаславал, хэрвээ гэрэл дохио бүр дээр зогсож таарч байвал та бүгдийг тайвнаар хүлээж аваарай...
Ихэр цамхагийн халдлагаас ямар хүмүүс амьд гарч чадсан бэ | ||
Үзсэн: 3710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.