Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.09.12/

2015-09-13 06:57:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 13. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 30 буюу битүүн. Адъяа гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Шийдвэргүй байдал, худал зөвлөгөө, эргэлзээтэй таагүй өдөр. Эрүүл ухаан, зөв үзэл бодол тань ойр дотныхонтойгоо харилцаагаа хэвийн авч үлдэхэд тусалж өдрийн сөрөг нөлөөллөөс сэргийлнэ. Оройн цагаар таниас шалтгаалахгүй бага зэрэг маргаан гарч болзошгүй. Цэвэр агаарт зугаалах нь танд ашигтай.


Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Эрүүл мэндийн хувьд хүнд өдөр. Алдуурсан сэтгэл хөдлөл тань таны сэтгэл санааг самууруулж, бусадтай зөрчилдөхөд хүргэнэ. Ямар ч тохиолдолд мэргэ төлөг, ид шидээр хичээллэх хэрэггүй. Энэ нь маш аюултай. Хэрцгий хүчийг авчирна. Бассейн, саун, халуун усанд ор, аль болох усны дэргэд байх нь танд хэрэгтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэрэг төлөвлөх, хувийн байр байдлаа үнэлж цэгнэхэд таатай өдөр. Эргэн тойрныхонтой эелдэг зөөлөн харьцахыг хичээгээрэй. Ухаантай байж, биеэ бариарай. Гавшгай, хөдөлгөөнтэй байдал, хэрсүү ухаан, харилцагчаа сонирхолтой яриа хөөрөөгөөр татах чадвар таныг бүхний анхаарлын төвд байлгах болно. Хэрвээ та шийдэмгий байдлаа алдахгүй байж чадвал ашигтай ажлын талаар хэлэлцэн тохиролцоонд хүрч чадна. Өдрийн хоёрдугаар хагасыг эрүүл мэндээ сайжруулахад зориулаарай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Аюултай өдөр. Хөрш улсуудын явуулга ба муу санаа гарах эсвэл гадны улсуудтай хэрэлдэнэ. Шинэ хүнтэй танилцахаас зайлсхий, танил улсуудтай ба найз нөхөдтэйгөө харьцахдаа биеэ барих хэрэгтэй. Хуурталт байж болно, буруу мэдээ авах эсвэл таагүй мэдээ сонсож мэднэ. Эд хөрөнгө ба эрүүл мэнддээ байнгын их анхаарал тавь. Хулгай, галын асуудал, хордлого гарч болно.


Арслан (7/23-8/22)   

Зочид хүлээн авахад таатай өдөр. Тэд хөл үймээнтэй байх боловч танай гэрийн уур амьсгалыг найрсаг, дулаан болгоно. Өнөөдөр таны сэтгэл санаа гэгэлзээд байвал шууд асуудлыг шийдэх гарцыг хайж олохыг зөвлөж байна. Настай хамаатнууд амьдралын үнэт зөвлөгөө өгнө. Гэр бүлд удаан хуримтлагдсан өөрчлөлтөө хийх өдөр. Үүнийг ахмад настай хамаатнуудтайгаа хамтран хийвэл зүгээр.


Охин (8/23-9/22)    

Алдагдал, гарз хохирол амсах өдөр. Ажлын ачаалалаас болоод гэр бүлдээ зарцуулах цагаа мартсан байна. Энэ нь таныг тооцоолоогүй гарз хохирол авчирахад хүргэнэ. Мөнгө санхүүгийн байдал танаас хамаарах шалтгаангүйгээр ялимгүй муудах талтай. Ойрын хугацаанд ямар нэгэн мөнгө цаасны орлого орно гэж горьдохын хэрэггүй. Өр зээл тавилгүйгээр эдийн засгийн хэмнэлтэнд орж амьдар. Энэ өдрийн хувьд хайр сэтгэлийн асуудалд урам хугаралт дагалдана. Энэ байдалд та хэдий чинээ нямбай хандана төдий чинээ хурдан асуудлаас гарна.


Жинлүүр (9/23-10/22)   

Ямар нэгэн мэргэ, гэгээлэг зүйлтэй учрах өдөр. Гэхдээ болгоомжтой байхыг зөвлөж байна. Та урьдаас аливаа зүйлийг тааварлах чадвартай. Аян замд гарах уралдаан тэмцээнд оролцохгүй хойшлуулах мөн гэнэтийн гайхшралд орно. Азгүйтэл, зөрчилдөөнтэй мөн уур бухимдлаар дүүрэн байна. Хүүхдүүддээ онцгой анхаарал хандуул, магадгүй хоолноос болоод хүнд зүүдэлнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Ажил хэргийн түншүүдтэйгээ баяр хөөртэй уулзаж, бүх асуудлаа хэлэлцэж амжина. Гэхдээ таны хийх ажил улам ихсэх тухай таагүй мэдээнээс болж, энэ баяр жаахан бүдгэрэх байх. Гэнэтийн алхам үйлдэл, эсвэл санамсаргүй хэлсэн ганц үгээс болж, анд найзуудтайгаа харилцаа хүндрэх төлөвтэй. Та хэдий их ажиллана төдий чинээ өөрийгөө хөгжүүлнэ гэдэгт итгэ.


Нум (11/22-12/21)    

Чухал худалдан авалт хийх, эд хөрөнгөтэй болоход тохиромжтой өдөр. Таагүй байдлуудыг мартах нь зүйтэй. Өнөөдөр, нандин хүсэл мөрөөдөл тань амьдралд биелэлээ олох сайхан боломж нээгдэж байна. Энэ бүхэн оюун бодол болон өмнөх саруудад хуримтлуулсан хөрөнгөнөөс хамааралтай. Эрх чөлөөг олж ав, танд амар байх болно. Магадгүй, таны амьдралд гэрэл гэгээтэй, бас ариун нандин хайр учирч мэднэ.


Матар (12/22-1/19)   

Танд гэнэтхэн бүх бодол санаагаа гээж орхисон юм шиг санагдах хэдий ч бүрхсэн үүл нүүж өөрийн хүчинд итгэх итгэл дүүрэн байгаагаа мэдрэх болно. Магадгүй, таныг зовоож байсан асуудлуудын учрыг олох боломж олдох төдийгүй ойр дотныхонтойгоо харилцах харилцаа нийцтэй, ойлгомжтой байх боломж бий болно. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж биеийн болон оюуны их ачааллыг авахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Учир нь осолд орох, сэтгэл хямрах, ужиг хууч өвчин сэдрэх аюул ойрхон байна.


Хумх (1/20-2/18)   

Од гарагийн нөлөөгөөр таны мөнгө, санхүүгийн байдал нэлээд сайжирна. Хариуцлагын мэдрэмж, нарийн тооцоо хийх чадварын ачаар мэргэжлийн ажилдаа өндөр амжилт гаргах бололтой. Түүнчлэн таны нэр хүнд дээд удирдлага болон хамт олны нүдний өмнө огцом дээшилнэ. Үдэш романтик болзоотой.


Загас (2/19-3/20)

Аялж, зугаалж болох өдөр. Таны гэр бүлийнхэн таниас илүү их цаг зав зарцуулахыг хүсэж байна. Иймд гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрийг идэвхитэй, санаачилгатай өнгөөрөөх хэрэгтэй. Ирэх долоо хоногт ажил дээр таныг маш их олон асуудлууд хүлээж байгаа тул ажлын идэвхитэй долоо хоногт өөрийгөө бэлдээрэй. Та уулын спортоор хичээллэж яагаад болохгүй гэж.


Өнөөдрийн зурхай /2015.09.12/  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй