Шууд Chart

Нүд хялар харах буюу сөлийх

2015-09-14 12:26:52

Төрөлхийн буюу олдмол шалтгаанаар хүний хоёр нүд зэрэг нэг тийшээ харахгүй байхыг хялар буюу сөлөр гэнэ. Өөрөөр хэлбэл, аль нэг нүд нь өөр тийшээ харна гэсэн үг. Төрөлхийн ийм бол хөндлөнгийн хүнд л эвгүй харагдахаас биш тухайн хүн өөрөө анзаардаггүй бусдын л адил ажил үйлээ хийгээд явдаг. Өрөөсөн нүд аль тийшээ хялайснаас шалтгаалан дээш, доош, хажуу хялар гэхчлэн ангилдаг. Хэдийгээр хэвийн мэт байвч үнэн хэрэгтээ хялар нүд нь аливаа юмыг тогтоон харахад оролцохгүй буюу маш сул оролцдог юм. Аажимдаа тухайн нүдний хараа муудах ба үндсэндээ өрөөсөн нүдтэй мэт болно гэсэн үг. Бага насны хүүхдүүд үе, үе хялар харах нь бий. Энэ бол ердийн үзэгдэл. Нүдний алимыг хөдөлгөгч булчингуудын хөгжил гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой. Гурав, дөрвөн насанд бүрэн хөгжиж хялар, сөлөр харахаа больдог. Энэ үед нь телевиз их, бас дэндүү ойроос үзэх, компьютер тоглоомоор байнга тоглуулах, зурагтай ном үзэх, зураг зурахдаа буруу суух хүртэл хялар болоход нөлөөлдөг. Ялангуяа телевизэд ойрхон суух, өлийж үзэх нь сөрөг нөлөөтэй. Тэрчлэн энэ насны хүүхдүүд халдвартай ханиад томуу, улаан бурхан, улаан эсрэгэнээр өвдсөний дараа хялар болох нь цөөнгүй. Бас сэтгэлийн хэт цочрол, тархи толгойн гэмтэл, хараа муудсан нь хялар болоход нөлөөлдөг. Хэвийн байснаа гэнэт хялар, сөлөр болсон тохиолдолд юм эрээлжлэн хоёр, гурав харагдах учир маш шаналгаатай бөгөөд ажлын чадвар алдагдана.

Төрөлхийн болон бага насны хүүхдийн хялрыг зориулалтын шил зүүлгэх, нүд хөдөлгөх дасгал хийлгэх зэргээр засаж болдог. Ийм аргаар засагдахгүй бол мэс заслын эмчилгээ хийж нүдний булчинг татаж засдаг. Мэс засал эмчилгээний дараа байнгын дасгал хийж, харааны шил зүүхгүй бол дахин сөлийх магадлалтай. Ер нь хялар засах мэс заслыг аль болохоор эрт буюу 4-6 насанд нь хийвэл үр дүнтэй. Үүнээс хожуу бол илүү удаан, тэвчээртэй дасгал хийх хэрэгтэй болох бөгөөд ажил, сургуулиасаа 1-2 жил чөлөөлөгдөн хөндийрөх шаардлагатай болдог. Хүүхдэд ч гэсэн мэс заслын эмчилгээ хийлгэсэн бол нарийн дэглэм, тусгай асрамж хэрэгтэй. Тухайлбал, эрүүл талын нүдийг нь түр таглах, эсвэл бүдгэрүүлсэн зориулалтын шил зүүлгэх гэх мэт мөн л 1-2 жил уйгагүй хичээл зүтгэл эцэг, эхээс нь шаардана. Хожуу үед хялар, сөлөр болох нь голдуу сэтгэлийн огцом хямрал, цочрол, эсвэл тархи толгойн гэмтлээс голдуу үүддэг. Энэ тохиолдолд үндсэн шалтгааныг нь сайн эмчлүүлж чадвал хялар засардаг. Ингэж чадаагүй бол аль нэг нүд нь хялар чигээрээ хоцрох ба тэр нүдний хараа аажмаар муудсаар байдаг. Хялар нь бараг анзаарагдахгүй бага байлаа ч хараанд нь нөлөөлдөг учир тоолгүй орхиж болохгүй.

Сүүлийн үед халуун, хүйтнээр үлээдэг дулаацуулагч, сэрүүцүүлэгч бүхий машинаас шалтгаалсан олдмол сөлөр мэр сэр гарах болсон. Зарим судлаачийн үзэж буйгаар бол нийслэлийн агаарын бохирдол буюу утаан дотор агуулагдаж буй хорт бодисын нөлөө нүдний хараа төдийгүй хялар, сөлөр болоход нөлөөлдөг аж. Хавар, намрын цагт дулаацуулагч бүхий машинтай холын замд халууцсан явж байгаад түр зогсохдоо толгой нүцгэн гарч салхи цохиулах нь тархинд огцом цочрол өгөх ба нүд аль нэг тийш хялайн тогтох тохиолдол гардаг. Аль ч тохиолдолд нүдний мэргэжлийн эмчид үзүүлж, шалтгааныг тогтоолгох хэрэгтэй. Гэнэтийн цочролоос шалтгаантай бол амин дэм эмчилгээ хийлгэвэл 1-2 сарын дараа аажмаар засардаг. Хэдий тийм боловч хялайсан талын нүдээ байнга эргэлдүүлэн хөдөлгөх, хялайсны эсрэг тийш харах дасгал хийх /энэ үед эрүүл талын нүдээ аних юм уу, дарж боох, тагласан шил зүүх хэрэгтэй/ зэргээр идэвх гаргаж байж үр дүнд хүрдэг.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
 


Нүд хялар харах буюу сөлийх  
Үзсэн: 21034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 08:05
Засаж болдог уу тэ?
Аймшиг [139.5.219.xxx] 2018-04-09 21:34
Нүд сөлөр болсон дохиолдолд яах ёстой вэ яаж энгийн хэвэндээ орохуу
Сз [202.9.41.xxx] 2018-04-05 15:24
олдмол хялар болсон хүн засагдах найдвар хэр вэ? сайн эмнэлэг байвал хэлж өгч тус болооч хүмүүс ээ 99890665
Eej [66.181.161.xxx] 2017-11-25 18:11
Mni 3nastai huugiin zuun nud n dotogshoo soliison nudend uzuulheer zugeer gsn odoo haana handah we pls
Зочин [202.179.24.xxx] 2017-03-15 14:31
Bi odoo 32 nastai minii ng nvd solir haraad bhiin mes zasal hiilgevel zvgeer boloh uu haana hiilgevel zvgeer be utas 88140036
Зочин [66.181.177.xxx] 2017-03-04 00:40
Мний нүд сөлөр хардаг . Би ямр ч дасгал хийдэггүй. Ээж маань Аяндаа зүгэр болно гэсэн үэнэ үү
Зочин [103.10.22.xxx] 2017-02-05 04:30
хааяаа гэнт солир хараад байдаг болж мэс засал хийлгүүлмээр бйна дугаара үлдээчий 90500846
Зочин [202.131.252.xxx] 2017-02-01 22:22
Хялар засах хагалгаа монголд хийдэг хийдэг үү. Ямар эмнэлэгт хандах вэ
Ari [182.237.214.xxx] 2016-11-24 00:17
Sain bnuu 3 nastai eregtei hhvhed genet neg nvd ni solir bolson bna.eej ni yunaas gdgiig sn mdehgvi bga buduud vvniig zasah bolomjtoi yu

Бидэнтэй нэгдээрэй