
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хийжээ. Тэрбээр “2014 оны аравдугаар сард АНУ-д болсон CISM /counseil internationale du sports militaire олон улсын цэргийн спортын байгууллага/-д “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд тэргүүтэй манай чөлөөтийнхөн амжилттай оролцсон юм. Тэр үед С.Цэрэнчимэдийн амжилтыг Батлан хамгаалах яамнаас үнэлэн 2 өрөө байраар шагнасныг өөрийн биеэр дуулгаж, батламжийг гардуулан өгч байсан юм. С.Цэрэнчимэдийн тухай таагүй мэдээ цацагдсанд харамсаж байна.
Мөн дашрамд, энэ аравдугаар сард эхлэх “Цэргийн олимп” гэгдэх CISM-ийн томоохон тэмцээн БНСУ-д эхлэх гэж байгаа. Манай Зэвсэгт хүчний хувьд 80 гаруй тамирчинтай өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Миний бие Монгол Улсаас БВУ-д элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний CISM-ээс олон жил гишүүнчлэлийн төлбөр төлөгдөөгүй байсныг сэргээж Батлан хамгаалахын дэд сайдын албан тушаалд томилогдсон даруй энэхүү байгууллагын Монгол дахь үйл ажиллагааг өөрийн биеэр ахалж Зэвсэгт хүчний тамирчин цэргүүдээ олон тэмцээн уралдаанд явуулж, дэмжиж байгаа билээ” хэмээн бичсэн байна.
А.Баттөр: С.Цэрэнчимэдэд би өөрийн гараар байрных нь батламжийг гардуулж байлаа | ||
Үзсэн: 1664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.