
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 7. Адъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Тийн мэдэхүй. Шүтэн барилдлага Хий. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ ордныхны сэтгэл санаа өөдрөг байж ямар нэгэн төлөвлөгөө амжилттайгаар биеллээ олно. Магадгүй хэн нэгэнтэй өөрт тулгамдсан асуудлаа хуваалцахыг хүснэ. Од гаригс гэнэтийн асуудал. гарч ирж болзошгүйг анхааруулж байна. Сохроор хэн нэгэнд итгэх гэж яарсны хэрэггүй. Энэ нь таны хувийн амьдралд сөргөөр нөлөөлж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Хувирамтгай өдөр. Өнөөдөр сэтгэлийн мэдрэмж тань ер бусын хүнд байдалд хүргэж болзошгүй. Зөн билиг, урьдчилан харах чадвар хүчирхэгжинэ. Танд ойрын хугацаанд болох үйл явдал болон нөхцөл байдал, эд юмсын мөн чанарыг урьдчилан тааж тодорхойлох боломж маш өндөр байна. Магадгүй, хэн нэгэн тусламж хүсэж танд хандах бололтой. Түүнд татгалзсан хариуг бүү өгөөрэй. Өөрийн хийх дуртай ажлаар өөрийгөө завгүй байлгасанаар тулгарсан хүнд байдлыг арчин арилгаж чадна. Хөгжилтэй үйл ажиллагаанд оролцож тулгамдсан асуудлуудаа түр ч болов март.
Хамтатгах (5/21-6/21)
Нухацтай өдөр. Бусдын анхаарал татах, сэтгэл хөдөлгөх чадвар тань нэмэгдэнэ. Сайхан мэдээ таны төлөвлөсөн төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Аливаад хэт түргэн шийдвэр бүү гаргаарай. Ажил хэргийн хамтрагчдаа итгэж, тэдний тус дэмжлэгийг аваарай. Од эрхэс хувийн амьдралд тань амжилт гарна гэдгийг амлаж байна.
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой байх өдөр. Хувийн амьдралд гэнэтийн асуудал гарч болохыг одод сэрэмжлүүлж байна. Өдрийн эхэн хагаст өөртөө хэт итгэлтэй байх, эргэн тойрныхонтойгоо уучилшгүй харилцах нь дотны хүмүүс болон хамаатан садныханы зүгээс эсэргүүцэл үүснэ. Асуудал болгонд үр бүтээлтэй шийдвэр гаргаж , буулт хийж, ухаалаг хандах хэрэгтэй. Өөрийн алдаа, дутагдалыг ухамсарлаж бусдад өндөр шаардлага тавихгүй байхыг хичээ.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр уулыг эргүүлэх хүчтэй байна. Ажил төрөл, бизнесээ нөхөрсөг, урам зоригтой явуулна. Ажил хэргийн уулзалтуудыг албан ёсны бус нөхцөлд зоригтойгоор явуул. Ресторан, кино театрт оч. Таныг хайр, хайртай хүний тань бэлэг хүлээж байна.
Охин (8/23-9/22)
Бие даасан өдөр. Хамтрагчийнхаа зөвлөгөө, хамаатан садангаасаа тусламж хүсэхийг эн тэргүүнд бүү тавь. Тэдний өгсөн заавар зөвлөгөөнд найдах хэрэггүй. Өнөөдөр таньд өөрт байгаа бүхий боломж бололцоогоо хадгалж үлдэхийг зөвлөж байна. Хардалтаас болон санхүүгийн нөхцөл байдлын улмаас танай гэрт маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэнэтийн тааламжгүй мэдээнээс од эрхэс таныг хамгаалж байгаа учир спортоор хичээллэж, гэртээ засвар хийж тав тухай байдлыг бий болгоорой.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхтэй байж, амарч зугаалахаар явахад таатай өдөр. Ажил төрлийн талаар ямар нэг яриа өрнүүлэх гэсний хэрэггүй. Энэ өдрийг гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрөөх нь тааламжтай. Үдээс хойш таны уур цухал хүрч, өндөр дуугаар бусадтай харьцсанаас шалтгаалан бага зэргийн маргаан, гомдол гарч болзошгүй. Таныг тайвшрахад саад болж буй сэтгэлийн хөөрлөө дарж чадваас бүх зүйлс эргэж өөр өөрийн байранд орох болно.
Хилэнц (10/23-11/21)
Бүхий л харилцаанд таагүй байх өдөр. Өнөөдөр өөрт таатай дурын боломжуудыг ашигтайгаар эргүүлэх өдөр. Магадгүй гэнэтийн зүйлүүд гарч ирсэнээр балмагдаж магадгүй. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотныхоныг гайхшруулж барахгүй. Бүтээлч байдал болон таны дотоод ертөнцийг баяжуулж өгөх шинэ найз нөхөдтэй болно. Холын замд бүү гар. Магадгүй хэн нэгэн бүдүүлэг авирлана. Дотны найзтайгаа хоёулханаа байснаар таагүй өдрийг зөөллөж өгнө.
Нум (11/22-12/21)
Оддын байрлал урьдын адил таагүй байна. Биеийн ачаалал, усан эмчилгээ, шаардлагагүй ачаалал нь хориотой. Харамсал, уур бухимдлаа гэрийхэндээ гаргасны хэрэггүй, ойрын хүмүүст ч тэвчээрийн хязгаар гэж бий. Үдэш оройг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлж, ойр дотны хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулаарай.
Матар (12/22-1/19)
Ойр дотныхонтой ойлголцохгүй байснаар харилцаа хүндрэх төлөв ажиглагдаж байна. Гэхдээ энэ бүхний гол буруутан нь та өөрөө байх болно. Гэр бүлийн гишүүд таны зүгээс өгөх анхаарал халамжийг хүсэмжлэх ба та үүнийг биелүүлэх шаардлагатай тулгарна. Гадаад хэл сурах, биеийн тамираар хичээллэхэд тохиромжтой байна. Хүндхэн асуудал, санхүү мөнгөний гачигдал тулгарах тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зөн билэг, мэдрэмжээ ашиглан идэвхтэй зүтгэх ёстойг од гарагс сануулж байна.
Хумх (1/20-2/18)
Магадгүй таны гэр бүлийн харилцаанд хүндрэл үүсгэх гэнэтийн мэдээ сонсгож болох юм. Ойрын улсуудтайгаа харилцах харилцаанд хэцүү давааг давж туулах нь. Ноцтой асуудлуудад бэлэн бай. Танаас багагүй ярианы чадвар ба зөн билиг шаардагдана. Магадгүй гэр бүлд таны анхаарал дутагдаж байж болно. Энэ дутагдлаа засахыг хичээ. Ойд зугаалахаар явахад биеийн тамираар хичээллэх, хамтарсан амралтанд муугүй цаг байна.
Загас (2/19-3/20)
Өдрийн эхний хагас нь ямарч уулзалт гэрээ хэлэлцээрт сайн. Та магадгүй ямар нэгэн ойн арга хэмжээнд уригдана, тэнд та өөрийн бүх сайн чанарыг харуулж чадах болно. Биеийн тамирын дасгал, харилцаа, бүтээлч байдал гарна. Энэ нь дотны хүнтэй эсвэл хүүхдүүдтэй холбоотой байна. Таны харилцаа нь мухардалд орж эсвэл тааварлашгүй зардал шаардана.
Өнөөдрийн зурхай /2015.09.20/ | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.