Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.09.27/

2015-09-27 06:46:12

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 14. Адъяа гараг. Шувуун хушуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй.  Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Шинэ ажил хэргийг эхлүүлэх, төслөө дуусгах, гэр орондоо их засвар хийж ая тухыг хангахад сайн өдөр. Хамтран ажилладаг байгууллага болон байнгын түншүүдтэйгээ харилцах, олон нийтийн ажил зохион байгуулахад таатай. Найз нөхөд гэр бүлийнхнийхээ заавар зөвлөгөөг ажил хэрэгтээ заавал тусгаарай. Тэдний хэлэх үг, заавар зөвлөгөө нь үнэн, шударга, цагаа олсон байх болно.


Үхэр (4/20-5/20)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Долоо хоногийн төгсгөлд таны өмнө идэвхитэй амралт, бүтээл туурвил, өөрийгөө илэрхийлэх өргөн боломж нээгдэж байна. Тэнцвэртэй байдал, уламжлалыг дагах чадвар, нийтээр дагах хэм хэмжээг мөрдөж байгаа байдал зэрэг нь таныг бусдаас ялгах болно. Та хаана ч бүхнийг амжуулж, амжилтанд хүрэх тул ямар ч ажпыг зоригтой барьж ав. Хайрлаж дурлах болон романтик адал явдалд сайхан өдөр. Үр дүнд нь таны сэтгэл сэргэж, дурлахаас наагуурт очих болно.


Хамтатгах (5/21-6/21)

Болгоомжтой байх өдөр. Энэ өдөр гэнэтийн эргэлт хийж магадгүй учир ямар нэгэн чухал шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Ахмад настангуудтайгаа болгоомжтой харьцаж тэнцвэртэй байдлыг эрхэмлэ. Зөрчилдөөн үүсгэж асуудлыг эвээр шийдэж болох ба асуудлыг хүндрүүлэх гэсний хэрэггүй. Энэ нь сайн үр дүнд хүргэхгүй. Хайртай хосууд биенээсээ холдолгүй өнөөдрийг юм үзэж өнгөрөөх хэрэгтэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хямралын өдөр. Урвалт, хууран мэхлэлт, муу санаатны өдөөн хатгалганд өртөх бололтой. Найз нөхөд танилуудтайгаа харьцахдаа тайван байж, биеэ барих хэрэгтэй. Шинэ танилуудаас зайгаа барьсан нь дээр. Эд хөрөнгө мөнгөндөө хамаг анхаарлаа хандуулж болгоомжтой байгаарай. Хулгай дээрэм болон цахилгаан хэрэгсэлээс шалтгаалсан гал түймэр гарч болзошгүй. Ихээхэн хүч, цаг зав шаардсан ахуйн асуудлууд таныг хүлээж байж магадгүй.


Арслан (7/23-8/22)   

Хүүхдүүдтэйгээ илэн далангүй, шударга харьцахад таатай. Хүмүүжлийн талын олон таагүй асуудлууд бүр мөсөн арилна. Та гэр бүлээрээ бахархаж тэд таныг хүндлэх болно. Хайр дурлалд таатай. Ямар ч хүнд хэцүү нөхцөлд найз нөхөд, дотнынхондоо найд. Гэхдээ өөрийн гэсэн бодол санаагаа орхиж болохгүйг анхаар.


Охин (8/23-9/22)    

Өнөөдөр ямарваа нэгэн ажилд маш их чармайлт шаардагдах боловч үзүүлэлт таны найдлагад хүрэхгүй. Ажлын хамтрагч нартай хийх хамтын ажиллагаа нь нэг их амжилттай биш, удирдлагад хандах нь бүтэлгүй байх болно. Энэ өдөр ажил эсвэл хувийн амьдралд шийдэгдээгүй асуудлын доор өнгөрнө.


Жинлүүр (9/23-10/22)   

Шинэ ажил төлөвлөхөд таатай өдөр. Гарт баригдсан ажлаа бүү хая бүү хойшлуул. Бүү тайвшир мөн өөр ямар нэгэн зүйлд анхаарал бүү өг. Найдваргүй хүнтэй харьцах эсвэл шинэ хүнтэй танилцах, харилцаагаа анхаарахыг сануулж байна. Амлалт эсвэл хариуцлага үүрэх хэрэггүй.


Хилэнц (10/23-11/21)   

Сайн өдөр. Ой мод, цэнгэлдэх хүрээлэнд зугаалах зэргээр идэвхтэй амар. Таагүй мэдээ хүлээн аваад өөрийн ашиг сонирхолоо хамгаалан босох бололтой. Бодлогогүй алхам хийж, эрхэмлэж явдаг хүнээ гомдоохоос сэрэмжил. Та хувийн эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх тул зөвшилцөлд хүрэхийг хүсэхгүй байх. Энэ үйл явдлын үр дагавар хожим хойно ч мэдрэгдэнэ. Үүнээс болоод гэр бүлд том зөрчил гарч, та өөртөө ч таалагдахаа больж мэднэ. Болгоомжтой бай.


Нум (11/22-12/21)    

Энерги, эрч хүчээр дүүрэн байх өдөр. Хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүхэлд нь эзэмдэх болно. Дараагийн ээлжит таагүй байдлаас зайлсхийхийн тулд анхаарал болгоомжтой, хэрсүү ухаантай байх хэрэгтэй. Гадаад ертөнцөөс аль болох холдохыг хичээгээрэй. Өнөөдрийн хувьд гаргах бүх шийдвэр, хийх чухал ажил төрлийг хойш тавих нь илүү зохимжтой.


Матар (12/22-1/19)   

Таны мэдрэмж, зөн билэг хурц тод байх бололтой. Ажил хэрэгт амжилт олох, уран бүтээл туурвих, харилцаа холбоогоо сайжруулах зэрэгт ая таатай боломж гарч ирж буй тул энэ үеийг алдахгүй ашиглаарай. Арилжаа наймаа, бизнесын салбарт ажиллагсад хичээн зүтгэж чадваас ашиг орлого арвинтай байна. Гэхдээ аз туршсан эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулж их ашгийн хойноос улайран хөөцөлдөх хэрэггүйг од гарагс анхааруулж байна. Энэ өдрийг гэр бүл, төрөл садандаа зориулаарай.


Хумх (1/20-2/18)   

Идэвхтэй амрах, биеийн хүчний ачаалал авахад ба хамгийн өргөн далайцтай харилцаанд боломжтой өдөр. Хэтэрхий зовинох ба хөдөлгөөнтэй байх хэрэггүй. Зохицолтой, тайван ба өгөөмөр сэтгэл амжилт ба хөгжилтөнд нөлөөлнө. Гэнэтийн санаа, таны ялдам чанар гайхамшгийг бүрэлдүүлж чадна.


Загас (2/19-3/20)

Таныг сорьж шалгах үе дуусаж байна. Таны хийж гүйцэтгэсэн ажлын дүн мэдэгдэхүйц хэмжээний эерэг үр дүнг авчирах болно. Мэдрэмж, сэтгэл хөдлөлийн амьдрал баялаг дүүрэн байж, бодол санаа тодорхой оновчтой байх болно. Хийж гүйцэтгэхээр эхлүүлж байгаа бүх ажил төрөлд ололт амжилт хүлээж байна. Энэ өдрийг зуслан дээр амарч өнгөрүүлэх нь сайн байх ба, биеийн эрч хүчийг идэвхижүүлэхэд нөлөөлнө.


Өнөөдрийн зурхай /2015.09.27/  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй