Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.10.05/

2015-10-05 06:45:01

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 22. Сумъяа гараг. Өглөгт охин одтой,5 шар мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага  Нэр өнгө Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Таны хувьд тийм ч муу биш үе эхэлж байна. Та өөрийн хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлж зөв гарц, замаа олж чадах юм бол таны шинэчлэгдэн өөрчлөгдөх хүсэл тань үр шимээ заавал өгөх болно. Ажил хэрэгт бүтээлчээр хандах хандлага, зөв мэдрэмжтэй байх, хувийн сэтгэл татах чадвар, ойр дотныхондоо сайн сайхныг хүсдэг зан тань мэдрэгдэхүйц үр ашгийг авчирна.


Үхэр (4/20-5/20)

Оддын байрлал урдын адил таагүй байна. Хувь заяа нь таны амьдралын зарчимд үнэнч байх, зан чанарын бат байдлыг шалгаж байгаа юм байна. Таны зохион байгуулах, уужим сэтгэл, ивээн тэтгэх зэрэг сайн чанарууд тань таны эсрэг чиглэгдэнэ. Мэргэжлийн хүрээнд алдаа гаргах, удирдлагын талаас сануулга авахад хүрнэ. Харин ямарваа худалдааны үйл нь хохиролтой байна. Хоосон маргаанд битгий оролц, энэ нь зөвхөн харилцан уур уцаарыг авчрахаас өөр зүйл өгөхгүй


Хамтатгах (5/21-6/21)

Таны аура бүрхэвч хүчирхэгжиж, дур булаам харагдан, зорилгодоо хүрэх өдөр. Гагцхүү худалдаа наймааны ажилд хууртагдаж болзошгүйг одод анхааруулж байна. Бие даасан болон хамтын ажиллагаанд ээлтэй өдөр. Үдээс хойш цэвэр агаарт гарч, паркаар зугаалах, зуслангийн байраа эргэх гэх мэтээр өөртөө цаг гаргаарай. Сүүлд нь харамсах аливаа хурц үг, үйлдэл хийхээс зайлсхий. Амрагийн харилцаа тань амжилттай болохыг одод амлаж чадахгүй нь


 Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Таны амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Шинэ төсөл байгуулахад нэмэгдэл орлогын эх үүсвэрийг шалгарсан найзын ба ажил хэргийн түншийн тусламжтай хайхад сайн өдөр. Энэ өдөр зарим нэг алдаагаа засах гайхамшигтай боломж гарч ирж байна. Амрагийн адал явдалд орооцолдохгүйг хичээ, сэтгэлээр унахын нэмэр.
 


Арслан (7/23-8/22)   

Албаны үүрэг даалгавраа биелүүлэхдээ маш анхааралтай бай. Хайрын болзоо эсвэл хамтрагчийн таагүй үйл явдалд урам хугарна. Илэн далангүй чин зүрхний яриа болзошгүй сөргөлдөөнийг шийдвэрлэж чадна. Харин та ухаантай болох гээд мэдэхгүй зүйлээ мэддэг болж ярьж байгаад өөрийгөө тэнэг байдалд оруулахаас сэргийл. Та хайртдаа чин сэтгэлээсээ хандаж, ямар ч хүнд хэцүү цагт туслахад бэлэн байх хэрэгтэй.


Охин (8/23-9/22)    

Аюултай хүнд өдөр. Гол зүйлдээ төвлөрч жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү хандуулаарай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаагаа засахгүй бол асуудлууд үүсэж таны цаг хугацаанаас тань хороох болно. Хэсэг бүлэг хүмүүстэй биеийн тамираар хичээллэх болно. Таны эд хөрөнгөнд тань томоохон аюул гарч ирнэ. Гал түймэр эсвэл хулгай гарч болзошгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Санхүүгийн асуудал тодорхой хэмжээгээр сайжрах болно. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бүх бололцоотой аргуудыг хэрэглэ. Мөн түүнчлэн бүтээлийг ашигла. Гэхдээ зөн билиг, аминч байдалтайгаар эрсдэл гаргасны хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсдээ харилцааны тактик хэрэглэхийг зөвлөж байна. Мөн анхаарал хандуул. Өөрийн зөн совингоо дагалгүй нөхцөл байдлыг хүндрүүлэлгүй хүлээцтэй хандахыг хичээгээрэй. Энэ нь таныг эвгүй байдалд орох эсвэл нэр хүнд тань унахаас сэргийлэх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Завсарлага авах, энергээ тэнцвэржүүлэх, өөрчлөлттэй өдөр. Энэ өдөр таны амьдралыг тодорхой хэмжээгээр өөрчлөх болно. Хүлээн авалт мөн хамт олон цугласан газраас хол байхыг зөвлөж байна. Танаас үл хамааран гэр бүлд материаллаг байдал дутмаг байна. Бие даан үүнийг шийд. Хэн нэгэнд бүү найд. Энэ өдөр романтик үйл явдлаар дүүрэн байна. Таныг эзэмдэж буй тэр л мэдрэмжийг хүлээн авахад зориул. Гэхдээ үүргээ бүү умартаарай. Зүүд зөнтэй байж магадгүй.


Нум (11/22-12/21)    

Сэтгэлийн түгшүүр, догдлолыг дагуулсан өдөр. Хэд хэдэн таагүй зүйл гарч ирнэ гэж таамаглан өнөөдөрт сайн бэлд. Төлөвлөгөөнүүд буруу тийш эргэх хэдий ч үр дүн нь гайхалтай төгс байна. Ойр дотны хүнээс гэнэтийн азгүй тохиолдол болон өвчин зовлонгийн талаар таагүй мэдээг хүлээн авах магадлалтай. Уян зөөлөн байж хүний үгийг сонсох хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Мөнгө санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Эргэн тойрны хүмүүс таны хийж байгаа бүхнийг таашаан хүлээн авч, ихэд сэтгэл хангалуун байна. Магадгүй, тэднээс танд хандаж ажлын ашигтай санал дэвшүүлэхийг ч үгүйсгэхгүй. Тэрхүү ажил хэргийг барьж аван маш идэвхтэй ажиллах нь зүйтэй ба тэр ажил нь муугүй ашиг орлогыг танд авчирна. Энэ өдөр ажил хэргийн болон хувийн ажлаар элдэв болзоо уулзалтууд байгаагаас гадна чухал бичиг баримтыг цэгцлэх ажил таныг хүлээж байна.


Хумх (1/20-2/18)   

Ажилд чинь асуудлууд гарах тул сэтгэл санааны хувьд бэлттэлтэй бай. Зөрөлдөөн, үл ойлгалцол, эсвэл муу санаатнуудьж явуулга гарч болзошгүй. Уур амьсгалыг бүү хурцатга, тайван байдлаа хадгал. Зөвшилцлийг хайхыг хичээх юм бол бүх юм сайн болно. Хувийнхаа амьдралаа сайжруулах боломжийг бүү алд. Оддын амлаж байгаагаар тийм боломж заавал гарч ирнэ.


Загас (2/19-3/20)

Маш их идэвхитэй ажиллах өдөр байх болно. Таны хамтран ажиллагсад найз нөхөд таныг бүтээлч ажил хийхийг хүсэж байгаа бөгөөд та өөрийн ичэмхий зангаа засч чадвал энэ ажлаа олон хүнд таниулж чадах ба энэ нь гайхалтай амжилт ачрах болно. Албаны ажил хэрэг дээд зэргийн ашигтай ажиллагааг, харин хувийн амьдралын асуудлууд амь биеийг үл хайрлан зүтгэхийг шаардах болно. Магадгүй, та дотоод сэтгэлдээ зовж шаналж мэднэ. Өөрөө өөртөө баригдахгүй байхыг хичээж, өөртөө хор хохирол учруулах хэмжээний ажлыг бүү төлөвлө.


 


Өнөөдрийн зурхай /2015.10.05/  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй