
Аливаа улс орны нийгмийн амьдралын суурь судалгааны нэг гол үзүүлэлт нь нялхсын эндэгдэл байдаг. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 90-ээд онтой харьцуулахад өнөөдөр нялхсын эндэгдэл буурсан ч анхаарах асуудал олон байгааг судлаачид сануулж байна. Нярай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахаар салбарынхан нь сургалт явуулжээ.
Дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ, тусламж үйлчилгээг сайжруулж байж тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл багасах боломжтой. Манайд нярайн эндэгдэл өндөр байгаагийн гол шалтгаан нь энэ юм.
Их Британи, Австри, ОХУ-ын доктор, профессорууд хуралд оролцож нярайн эндэгдлийг бууруулсан туршлагаасаа хуваалцаж байна.
"Нярайн эрт үеийн эрчимт эмчилгээ, дутуу нярайн менежмент" сэдэвт сургалт хоёр өдөр үргэлжилнэ. ЭХЭМҮТ, нийслэлийн амаржих газрууд, 21 аймгийн эх барих эмэгтэйчүүдийн болон нярайн эмч нар сургалтад хамрагдаж байна.
Нялхсын эндэгдлийг бууруулах олон улсын сургалт болж байна | ||
Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.