Шууд Chart

Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

2015-10-06 11:45:03

Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 149 тоот тушаалын дагуу "Дархлаажуулалтын ээлжит 10 хоног"-ийг энэ сарын 1-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион явуулж байна. 

Дархлаажуулалтын үйлчилгээ эрхлэн явуулдаг эмнэлгийн байгууллага нэгж бүр энэ 10 хоногийн туршид нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулж ажиллана. Энэ ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт “Нөхөн дархлаажуулалтын 10 хоног” зохион байгуулах зөвлөмж хүргүүлжээ. 

Уг зөвлөмжид:

1. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах.

2. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 7 дугаар сарын 261 дугаар тушаалын “Нөхөн дархлаажуулалт хийх журам”-ын дагуу нөхөн дархлаажуулах.

3. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох зорилгоор шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судлаж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцин хийх.

Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулахад анхаарах зөвлөмж:

1. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хамрагдвал зохих хүүхэд, бусад товлолын вакцинаас хоцорсон нөхөн дархлаажуулалтад хамрагдвал зохих хүүхдийн тоог зөв тооцон гаргах, шаардлагатай вакциныг захиалах

2. Сургуулийн удирдлага, эмч, багш, нийгмийн ажилтнуудтай хамтран сахуу, татрангийн вакцин хийх тухай мэдээллийг эцэг эхчүүдэд өгсний үндсэн дээр вакциныг хийх

3. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг ерөнхий боловсролын сургуульд дархлаажуулалтын түр цэг нээж, нөхөн дархлаажуулалтыг дархлаажуулалтын байнгын цэг дээр зохион байгуулах

4. Түр цэгээр дархлаажуулалтыг хийхдээ аюулгүй дархлаажуулалтын журам, хүйтэн хэлхээний журам, тарилгын стандарт, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг барьж ажиллах.

5. Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгээр хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж вакцинд хамруулах

6. Дархаажуулалтын цэгүүдэд урвал хүндрэл бүртгэгдсэн тохиолдолд яаралтай хэрэглэх эм тарианы бэлэн байдлыг хангуулах,

7. Нөхөн дархлаажуулалт хийхийн өмнөх бэлтгэл ажил, явцын, дараах үеийн дэмжлэгт хяналтыг хийх

8. Улаанбурхан өвчний шинээр бүртгэгдэж буй сэжигтэй тохиолдлын голомтод судалгааг нарийвчлан хийж улаанбурханы вакцинд хамрагдаагүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөж байгаагүй хавьталд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцин хийх гэжээ.


Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна   
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй