
ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. Транс өөх гэдэг нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос юм. Тодруулбал, шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүн болгосныг хэлдэг.
Ингэж зохиомлоор гаргаж авсан өөх тос нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар анх 1990-ээд оноос эхлэн ярьсан. Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, зүрх судасны өвчин, Алцхаймерийн өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс өөхний хэрэглээнээс татгалзсаар байгаа аж. Үүнээс гадна транс өөх нь хүүхдийн хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд нотолдог байна.
Энэ талаар өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр транс өөхний хор хөнөөлийн талаар олон мэдээлэл сайн түгээх хэрэгтэй байна гэдгийг онцолсон. Манай улсад ямар ч хяналтгүй борлуулагддаг бялуу, чихэр, вафли, бэлэн гоймон, зайрмаг, чимс, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн болон талх, нарийн боовны найрлагад транс өөх агуулагддаг байна.
Өнгөрсөн зун АНУ-ын Эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан өөх тос хэрэглэхийг хориглож, ирэх 2018 он гэхэд транс өөх тосны хэрэглээнээс бүрэн татгалзахаар болсон байна. Дашрамд дурдахад, Австри, Бразил, Канад, Швед, Англи зэрэг зарим улсад хүнсний бүтээгдэхүүн дэх транс өөхний хэмжээг зааж өгдөг бол Аргентин улс өнгөрөгч 2014 оноос транс өөхний хэрэглээнээс бүрэн татгалзаад байгаа аж.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Транс өөх, тосны хэрэглээнээс татгалзахыг уриалав | ||
Үзсэн: 2182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.