
Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч “Apple” компани шинэ загварын Iphone гар утсаа худалдаанд гаргаж байгаатайгаа холбогдуулан Хятадын “China Mobile” компанитай тохиролцоо хийхээр болжээ. Харин “Apple” компани үнийн хөнгөлөлт үзүүлж, тээврийн зардлыг бууруулах тал дээр туслах санал тавьсан байна. Тус компани нь Хятадын 1.19 тэрбум хэрэглэгчийн 63 хувийнх нь сүлжээг эзэмшдэг аж.
Хятад улсад байрлах “Apple” компанийн борлуулалт өнгөрсөн улиралд 14 хувиар унасан юм.
“Apple” “China Mobile” компанитай тохиролцоно | ||
Үзсэн: 1773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.