
Маргааш "Хараа хамгаалах дэлхийн өдөр". “Цагаан таягтны өдөр” ч гэж нэрлэдэг энэ өдрийг угтан өнөөдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хэвлэлийн хурал хийлээ. Харааны бэрхшээл, цаашлаад сохролоос сэргийлж чадна гэж тэд энэ үеэр мэдээллээ.
Судалгаанаас харахад дэлхийн 240 гаруй сая хүн хараа муутай, 40-өөд сая хүн бүрэн хараагүй байна. Уг нь тэдний 80 хувь нь эрсдлээс сэргийлэх боломжтой байжээ. Манай улсад хараагүй 16 мянга гаруй хүн байгаа. Мөн л тэдний 80 хувь нь эрдслээс сэргийлж чадах байсан. Хараа муудах, сохролд хүрэх шалтгаан олон байгаагийн нэг жишээ бол техник, технологийн хэтэрсэн хэрэглээ. Ухаалаг утас, I pad-г яг л амьсгалах агаар, ус мэт ашиглаж байна. Тэгвэл үр дүн нь иргэдийг харааны бэрхшээл, цаашлаад сохролд хүргэдэг.
Өнөөдөр ч гэсэн манай улсын хүн амын дунд болрын цайлт, нүдний даралт, шил тааруулаагүй нүдний хугарлын гажиг байсаар л байна. Уг нь бид өөрсдөө дасгал, хөдөлгөөн хийж, амьдралын зөв дадалтай байж чадвал нүдний өвчлөлөөс сэргийлж чадах юм.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
Маргааш "Хараа хамгаалах дэлхийн өдөр" тохионо | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.