Шууд Chart

Өрхийн орлого нэмэгджээ

2013-09-11 14:26:59

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж орлого нэмэгдэж 841,192 төгрөг болжээ.  Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 772,235 төгрөгт хүрсэн байна. Хүнсний бүтээгдэхүүнд сардаа 208,011 төгрөг үүнээс мах, махан бүтээгдэхүүнд 79 мянган, гурилан бүтээгдэхүүнд 48 мянган төгрөг зарцуулдаг. Хүнсний бус бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээнд  544,247 төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.

Харин 2012 оны байдлаар нэг өрхийн дундаж орлого 555.4 мянган төгрөг байсан бол нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 548.9 мянган төгрөг байжээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өрхийн орлого нэмэгджээ  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-11 19:26
ёстой худал мэдээлэл бна. Бадамцэцэг буруу тооцоо хийж нийслэлчүүдийг хуурч байгаад дургүй хүрч байна. ЭНЭ хүүхнийг худал мэдээлэл тараасны төлөө ажлаас нь халахыг шаардаж байна.

Бидэнтэй нэгдээрэй