Шууд Chart

“Исламын улс” бүлэглэлийн толгойлогч шархадсан гэж мэдэгдлээ

2015-10-12 14:05:21

Иракийн цэргийн нисэх хүчин Анбар мужид автомашины цуваанд цохилт өгөх үеэр хэт даврагч “Исламын улс” бүлгийн толгойлогч Абу Бакр аль-Багдади шархадсан тухай Ираны мэдээллийн “ИРНА” агентлаг уламжилж байна. Аль-Багдадийн  суусан машины цуваа Аль-Карабелех хот руу уулзалтад явлаа гэсэн тагнуулын мэдээ авсны дараа агаараас ийнхүү цэгчилсэн цохилт өгчээ. Иракийн нисэх хүчин “Исламын улс” бүлгийн машины цуваанд агаараас цохилт өгсний дүнд тус бүлгийн толгойлогч аль-Багдади шархдаж, түүний 3 орлогч аш-Шишани, ас-Сури, Абу Саид аль-Карбули нарыг устгалаа,  аш-Шишани “Исламын улс” бүлэгт үзэл суртлын асуудал эрхэлж байсан, харин аль-Карбули бүлгийн шилдэг хээрийн цэргийн захирагч байсан, үүнээс гадна энэ “Исламын улс” бүлгийн толгойлогчдын цуваанд өгсөн цохилтын дүнд Абу Анис ас-Сури, Омар болон Абу Камаль нарыг устгалаа” гэж “ИРНА” агентлаг тодруулж байна.

Зарим нэг мэдээгээр “Исламын улс” бүлгийн толгойлогч Абу Бакр аль-Багдади саяхан Иракийн Засгийн газрын цэргийн эсрэг цэргийн ажиллагааг биечлэн удирдахаар Рамадигаас Мосул хотод очсон гэж байгаа. Одоогоор аль-Багдади шархадсан уу, эсвэл устгагдсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Мэдээж хэрэг лалынхан хэрэв аль-Багдади үхсэн бол энэ талаар дуугүй байх нь тодорхой. Аль-Багдади 2014 оны зургаадугаар сараас хойш “Исламын улс” бүлгийг толгойлж байгаа, түүнийг ямар хүн бэ гэдгийг бүлгийн байлдагчид хүртэл сайн мэддэггүй, аль-Багдади цэргийн захирагчидтайгаа уулзахдаа хүртэл баг зүүж явдаг, иймээс түүнийг “Үл үзэгдэгч шейх” гэж нэрлэдэг байна.   

 


“Исламын улс” бүлэглэлийн толгойлогч шархадсан гэж мэдэгдлээ  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй