
Манай улсын эдийн засгийг энэ онд 3.5 хувиар өснө гэсэн төсөөллийг Олон улсын Валютын сангаас гаргасан. Тэгвэл Дэлхийн банкнаас 3.3 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамагласнаа энэ долоо хоногийн эхээр зарласан. Азийн хөгжлийн банкныхан 2.3 хувиар өснө гэж таамаглаж байгаа. Харин Сангийн яамныхан манай улсын эдийн засаг энэ онд 3.1 хувиар өснө гэж таамаглаж байгаагаа хэлж байгаа юм. Харин Үндэсний статистикийн хорооныхон одоогоор гурван хувийн өсөлттэй явааг хэлж байна.
Үндэсний статистикийн хорооны Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг ярилаа. Манай улсын эдийн засаг 2011 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 17.3 хувийн өсөлт үзүүлсэн. Харин үүнээс хойш эдийн засгийн өсөлт саарч байгаа юм. Дэлгэрэнгүйг хүргэж байна.
Энэ онд манай улсын эдийн засаг хэдэн хувиар өсөх вэ | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.